Хятадын тусламжаар Президент спорт цогцолбор барина

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Нийслэлийн “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах тус цогцолбор нь 58 мянган м2 талбайтай.

Хориод нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулах боломжтой.

Ингэснээр хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлэн, олимп, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцох тамирчдын орчин нөхцөл сайжрах юм.

“Президент спорт цогцолбор" нь нэгэн зэрэг 1327 хүнийг нэвтрүүлж үйлчлэх багтаамжтай. Энэ нь өдөрт 4500-6000 хүүхэд залуус спортоор хичээллэж, 8000-10000 хүнд үйлчлэх боломжтой юм.

Спорт цогцолбор барих төслийг Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын хоорондын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top