EWC 2026 | Шинэ бүрэлдэхүүнтэй “The MongolZ” багийн хоёр дахь шалгуур

Б.Сэцэн | Zindaa.mn
44 минутын өмнө

Манай “The MongolZ” Францын нийслэл Парис хотноо болох EWC 2026 тэмцээнд аваргын дүрээр очиж байна. Гэвч хоёр шинэ тоглогчтойгоор аваргаа хамгаалж чадах болов уу? Дэлхийн алдарт “1xBet” брэндийн шинжээчид энэ асуултад хариулт авахаар дүн шинжилгээ хийлээ.

Бүрэлдэхүүний өөрчлөлт

“The MongolZ” баг өмнөх гурван мейжор тэмцээнд дараалан плей-оффын шатанд шалгарч, цаашлаад “BLAST.tv Austin Major 2025” тэмцээний шигшээ тоглолтод шалгарч байсан бахдам түүхтэй. Гэвч тэд “IEM Cologne Major 2026” тэмцээний гуравдугаар шатнаас хасагдсан нь чамлахаар үр дүн. Чухам иймиийн учир тэд зарим тоглогчоо сэлгээнд суулгаж, тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай болсон юм.

Багийн зүгээс У.Анарбилэг “cobrazera”-г сэлгээнд суулгаж, Б.Аюуш “mzinho” дотнын анд М.Азбаяр “Senzu”-н тоглож буй “BC.Game Esports” багт шилжив. Чухал гол тоглогчдын үлдээсэн орон зайг нөхөхөөр шинэ залуу хоёр тоглогчийг багтаа нэгтгээд байна.

BLAST Bounty 2026 тэмцээнд хэрхэн тоглов

Дэлхийн брэнд “1xBet”-н албан ёсны түнш The MongolZ шинэ бүрэлдэхүүний анхны томоохон сорилт нь “BLAST Bounty 2026” тэмцээний хоёрдугаар улирал байлаа. Гэвч шинэ бүрэлдэхүүнтэй бага гэхэд харьцангуй тогтвортой тоглолт үзүүлсэн юм. Тэд онлайн шатанд HEROIC-ийг 2-1, Wildcard-ийг 2-0 буулган авч, итгэл төгс ялалт байгуулсан. Мальта улсын “BLAST Arena Studios”-д хийсэн анхны LAN тоглолтод Face Clan багтай учраа таарсан юм. Тэд эхний талбар болох Nuke дээр 12-3 гэсэн хол зөрүүтэй давуу талыг бий болгосон авчиг хашир туршлагатай өрсөлдөгчдөө эргэн ирэх боломж олгосноор 12-16 эхний талбарт хожигдож, улмаар үндсэн тоглолтод 1-2 харьцаагаар хожигдсон билээ.

Хэдийгээр тэд анхны тэмцээнээсээ хасагдсан нь харамсалтай боловч Vitality, Falcons, FURIA, Aurora зэрэг хэд хэдэн шилдэг багууд LAN шатанд хүрч чадааагүй гэдгийг санах хэрэгтэй. Түүгээр ч үл барам “The MongolZ” баг LAN шатанд дасгалжуулагч Б.Эрдэнэбат “maaRaa”-гүйгээр тоглосон нь тактикт нөлөөлсөн. Гэсэн хэдий боловч туршлага багатай шинэ цэргүүд өөрийгөө сайн харулж, хоёр эерэг үзүүлэлттэйгээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

 EWC 2026 тэмцээнд The MongolZ багаас юу хүлээх вэ?

Нийт 2 сая ам.долларын шагналын сантай “Esports World Cup 2026” тэмцээн энэ сарын 12-23-ны өдрүүдэд болно. Зохион байгуулагчдын зүгээс 27 багт шууд урилга илгээсэн. Харин таван багийн эрхийг урьдчилсан шатны тэмцээн зохион байгуулж байж олгосон. Ази тивийн домог “EWC 2025” тэмцээний аварга “The MongolZ” тус тэмцээнд шууд урилгаар оролцож байна. Багууд дөрвөн хэсэгт хуваагдаж нэг хожигдох эрхтэй журмаар өрсөлдөнө. Хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг плей-офф шатанд шууд шалгарна.

Юун түрүүнд “The MongolZ” баг тэмцээнд хэрхэн оролцох вэ гэж бодохоос өмнө урьд нь болж өнгөрсөн тэмцээнээс юу өөрчлөгдсөнийг харах хэрэгтэй. Шинэ тоглогчдоо багийн системд нийцүүлэх хоёр долоо хоног орчмын хугацаа байсан ч энэ богино хугацаанд шинэ тоглогчид огцом сайжирна гэдэг амаргүй. Мөн дээрээс нь дасгалжуулагч “maaRaa” энэ тэмцээнийг ч мөн өнжих болоод байгаа.

Саяхан болж өнгөрсөн  “BLAST Bounty 2026” тэмцээний хоёрдугаар улирлаас харахад шинээр ирсэн хоёр тоглогчийн ур чадвар хэдийнээ өндөр түвшинд тоглож чадна. Тэдэнд тулгарах хамгийн том саад бол сэтгэл зүйн дарамт юм. Учир нь залуу тоглогчдын хувьд ийм өндөр зэрэглэлийн тэмцээнд өрсөлдсөн туршлага багатай. Анхны гараа, шинэ бүрэлдэхүүн гэдэг утгаараа хэн ч тэндийг шахаж, илүү амжилт нэхэхгүй байгаа нь давуу тал болж мэдэх юм.

Шинэ бүрэлдэхүүнтэйгээр оролцсон анхны тэмцээний нэгэн адилаар тэд хэсгийн шатаа торох юмгүй давах байх. (Хожигдох эрхтэй систем нь тэдэнд гол давуу тал болно) Цаашлаад сэтгэл зүйн бэлтгэл сайн байж чадвал плей-офф шатанд хэд, хэдэн өрсөлдөгчөө хожиж, аль болох хол явах боломжтой гэж “1xBet” брэндийн кибер спортын шинжээчид дүгнэж байна. Тэд өнөөдөр 20:00 цагт хэсний эхний тоглолтоо "magic" багийн эсрэг хийнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top