ПСЖ Европын супер цомд хоёр дараалж түрүүллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Европын 51 дэх удаагийн супер цомын тэмцээн Францын аварга, Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен клуб өрсөлдөгчөө 2-1 харьцаатай буулгаж авснаар тус цомыг хоёр жил дараалж өргөж байна. Өмнө нь Францын өөр ямар ч клуб супер цомын тэмцээнд хоёр дараалж түрүүлж байгаагүй юм.

Дэлхийн алдарт “1xBet” брэндийн түнш ПСЖ клубийн гараанд Аваргуудын лигийн финалд гарсан есөн тоглогч багтсан. Гэвч дийлэнх тоглогч нь ДАШТ-нд тоглосон учраас хэмнэлээ олох гэж бага зэрэг цаг алдсан гэдгийг дурдах нь зүйтэй. Төд удалгүй тоглолтын 20 дахь минутад Гүржийн авьяастан Хвица Кварацхелия гоол оруулснаар ПСЖ клубт давуу байдал авчирсан. Ингэснээр тэд 29 тоглолт дараалан ямар нэгэн байдлаар гоол оруулаад байна.

Астон Вилла клубийн 17 настай тоглогч Брайан Маджо мөргөж гоол оруулахаа шахсан. Мөн тэрээр хоёр гайхалтай гоолын боломж үүсгэсэн ч ашиглаж чадаагүй. Ялангуяа торгуулийн талбайд орж ирээд цохисон боловч хаалганы хажуугаар өнгөрсөн. Олон ч боломж үүсгэсэн Брайан Маджо эхний үеийн төгсгөлд 45 дахь минутад гайхалтай нэгэн гоол оруулснаар багтаа тэнцээ авчирсан юм. Маджо ийнхүү гоол оруулснаар Европын супер цомын түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болж түүхэнд нэрээ мөнхөллөө.

ПСЖ клуб хоёрдугаар хагасыг “ууртай” эхлүүлсэн. Олон ч боломж салхинд хийсгэсэн гэдгийг санах хэрэгтэй. Ийнхүү хичээл зүтгэл нь амжилттай болж тоглолтын 61 дэх минутад отон тоглолтын шахалтыг сэтлэн Дезирэ Дуэ гоол оруулснаар тэргүүллийг багтаа авчирсан юм. Түүний гоолыг VAR ашиглан шалгаад, эцэст нь тооцсон билээ. Гоол оруулснаас хойш ПСЖ тоглолт сэргэсэн. Эсрэгээр Вилла клуб учраа нэг л олохгүй байлаа. Ингэсээр 75 дахь минутаас хойш тоглолт нь сэргэж тэнцүүлэх гэж хичээсэн боловч чадаагүй.

Ийнхүү ПСЖ клуб хоёр жил дараалж Супер цомыг өргөлөө. Нэг зүйлийг дурдахад 2017 онд Реал Мадрид Супер цомыг хамгаалж байснаас хойш цомоо хамгаалсан анхны баг нь ПСЖ болсон. Түүнчлэн тэд Английн клубуудийн эсрэг 11 тоглоход 10 ялж, нэг тэнцсэн гэх бахдам амжилт үзүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top