ЦЕГ | БГД-ийн "Голден парк" хотхоны гадаа болсон зодооны хэргийг шалгаж байна

 

БГД-ийн "Голден парк" хотхоны гадаа зодолдсон залуусыг саатуулан шалгаж байна.

Тодруулбал, Энэ оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн Голден парк хотхоны гадаа залуус зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөн дээрх дуудлага, мэдээлэлтэй холбоотой “Согтуугаар автомашины цонх цохиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хоорондоо зодолдоод байна” гэх утга бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, холбогдогчдыг олж тогтоон саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top