Трамп: Үнэн хэрэгтээ Байден Украинд тусалснаар зэвсгийн хомстол үүссэн

Б.Сэцэн | Zindaa.mn
55 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ улс оронд нь үүссэн зэвсгийн хомстол нь өмнөх Ерөнхийлөгч Жое Байден Украинд тусалснаас үүдэлтэй гэж мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Сум, зэвсгийн тухай та нар ярьж байна. Хомстол үүссэн гол шалтгаан нь Жое Байден Украинд 300 тэрбум ам.долларын зэвсгийн тусламж үзүүлсэнтэй холбоотой” гэсэн байна.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ирантай хийсэн дайнаас үүдэн АНУ-ын зэвсгийн нөөц түүхэн доод хэмжээндээ хүрсэн гэж шүүмжлээд байсан юм. Ялангуяа “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах систем, “THAAD” пуужин эсэргүүцэгч, “ATACMS” болон “PrSM” алсын тусгалтай пуужингуудын нөөц маш бага хэмжээнд хүрээнд байгаа ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Real America’s Voice” нэвтрүүлэгт оролцохдоо энэхүү шүүмжлэлийг эрс няцааж, өнөөгийн зэвсгийн хомстол өөрийнх нь өдүүлсэн Ираны дайнаас бус Украинд дэмжлэг үзүүлсэн өмнөх Ерөнхийлөгчтэй холбоотой гэж эрс байр суурь илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top