Энэ жил “Counter-Strike 2” төрөлд 20 орчим тэмцээн болно. Зарим нэг нь болоод л өнгөрдөг тэмцээн бол Katowice, Cologne, Rio de Janeiro зэрэг цөөхөн зарим нь л алдрын зэрэгт хүрсэн билээ. Цахим спорт сонирхогчдын анхаарлыг яах аргагүй татаж буй “Intel Extreme Masters Rio 2026” тэмцээний өмнөх мэдээллийг уншигч та бүхэнд хүргэе.
Тэмцээний формат болон оролцогчид
Тэмцээн энэ сарын 13-19-ний өдрүүдэд Бразил улсын томоохон хотын нэг Рио де Жанейрод эхэлнэ. Эхний шат хоёр хэсэгт хуваагдана. Хэсэг тус бүр найман багтай. Шууд хасагдах зарчмаар тоглосоор хэсэг тус бүрээс гурван баг шалгарна. Хэсгийг тэргүүлсэн баг шууд хагас шигшээд шалгарах бол хоёр болон гуравдугаар байраар шалгарсан баг шөвгийн наймд шалгарна. Бүх тоглолтууд алдарт “Фармаси Арена” цогцолборт болно. Тэмцээний шагналын сан нэг сая ам.доллар. “CS2” төрөлд Valve-н чансааны эхний 11 баг хасагдах шатанд шууд шалгарна. Тухайлбал Vitality, Falcons, Spirit, NAVI, MOUZ, Aurora, B8, Legacy, G2, Team Liquid, бас 3DMAX үүн дээр нэмэгдээд HOTU, Gentle Mates гэсэн хоёр баг олон улсын сонгон шалгаруулалтаас оролцох эрхээ авсан юм.
Хойд болон Өмнөд Америкийн үзэгчдийг тэмцээнд татахын тулд Passion UA, FURIA гэсэн хоёр баг тэмцээнд урилгаар оролцож байна. Мөн түүнчлэн Америкийн бүсэд тусдаа сонгон шалгаруулалт зохион байгуулж RED Canids баг бахдам амжилт гарган түрүүлж, энэ тэмцээний эрхээ өвөртөлсөн юм.
Тэмцээний шилдэг багууд
Риог зорьсон багуудаас чансааг тэргүүлж буй 10 багийн өрсөлдөөн ширүүн байх төлөвтэй байна. Үүнээс та бүхэнд онцлох таван багийг танилцуулъя.
- Vitality. CS2 төрлийн бүх тэмцээнд оролцохдоо энэ баг л фаворит нь байдаг. Энэ удаад ч ялгаагүй. Францын баг энэ улиралд дөрвөн тэмцээнд оролцож гуравт нь түрүүлсэн. Хамгийн сүүлд тэд BLAST Open Spring 2026 тэмцээнд түрүүлээд байна. Тэдний форм үнэхээр сайн байгаа. Энэ байдлаа хадгалж чадвал түрүүлэх боломж бүрэн бий.
- FURIA. Book Өнгөрсөн оны сүүлд гурван тэмцээнд түрүүлсний дараа 2026 оны улирлыг тэргүүлж эхэлсэн. Гэвч гурван сарын дотор эрс муудсаныг онцлох нь зүйтэй. Тэд энэ улиралд ердөө ганц удаа IEM Krakow тэмцээний финалд шалгарч дээр дурдсан Vitality багт хожигдсон. Яагаад хоёрт эрэмбэлэгдсэн бэ гэвэл, гэрийн нохойны сүүл өөдөө гэдэгчлэн хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө шилдэг тоглолтынхоо нэгийг гаргана гэж тооцсоных юм. Тэд шилдэг өрсөлдөгч гэдгээ батлахын тулд эхлээд плей-оффт шалгарах ёстой.
- NAVI. Тэд энэ тэмцээнд 2024 онд түрүүлж байлаа. Энэ улиралд 2026 Blast Open хаврын тэмцээний финалд шалгарч, мөн л Vitality-д ялагдсан. Дасгалжуулагч B1ad3-н тактикийн ур чадвар болон 19 настай Мakazze-гийн хүчтэй тоглолт байхад яагаад энэ тэмцээнд дахин түрүүлж болохгүй гэж...
- Aurora. Дэлхийн брэнд “1xBet” брэндийн түнш энэ баг 2026 оны улиралд дөрвөн тэмцээн дараалан плей-оффт шалгараад байна. Тэд өмнө нь ESL Pro League 2023-т шигшээ шатанд шалгарч байсан туршлагатай. Өдгөө 35 настай хашир туршлагатай ахлагч MAJ3R-н удирдсан энэ багт шилдэг буучид болох woxic, Wicadia тоглолтын тэнцвэрийг хадгалж, тэмцээнд түрүүлэх гол хөзөр нь ч байж мэдэх юм.
- PARIVSION. Яагаад Falcons биш PARIVISON гэж та бодож байж болох л доо. Тэд энэ улирал эхэлснээс хойш BLAST Bounty Winter тэмцээнд түрүүлж, PGL Cluj-Napoca тэмцээний хоёрдугаар байр, мөн хоёр тэмцээний плей-оффт шалгарсан амжилттай байна. Дээрх хоёр тэмцээний нэгд нь Falcons багтай таарч төвөггүй ялсан нь энэ тэмцээнд амжилт гаргах магадлалтай багуудын тоонд багтаахад хангалттай байлаа.
Сэтгэгдэл ( 0 )