Филиппинийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан Йен Гүйяо Азийн шигшээ багуудтай Австрали, Шинэ Зеландуудыг өрсөлдөх ёсгүй гэж үзэж буйгаа ний нуугүй ярьжээ.

Түүнийхээр бол австраличууд Азийн тамирчдаас генетикийн хувьд илт давуу тул нэг тэмцээнд оролцох ёсгүй ажээ. Өнгөрсөн долоо хоногт Австралийн шигшээ баг Азийн цомын аварга болсон. Финалд БНХАУ-ын шигшээ багийг нэг оноогоор хожсон ч гэлээ сүүлийн гурван тэмцээнд дараалан түрүүлж буй нь энэ юм.

“Австрали, Шинэ Зеландын шигшээ баг бидэнтэй нэг бүсэд өрсөлдөх ёсгүй. Яагаад гэвэл тэд генетикийн хувьд илт давамгай. Тэд Азид биш өөр бүсэд өрсөлдөх ёстой. Филиппинийн шигшээ багийн хувьд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Иран, Иордан, Ливаныг хожих хэцүү ч гэлээ боломж бол бий. Харин генетикийн хувьд илт давуу өрсөлдөгчийг хожих найдлага байхгүй” гэж Гүйяо мэдэгджээ.

Австралийн шигшээ баг Азийн цомд түрүүлэхдээ эхлээд Өмнөд Солонгосыг 97:61-ээр, Ливаныг 93:80-аар, Катарыг 110:82-оор хожоод, шөвгийн наймд Филиппинийг 84:60-аар, шөвгийн дөрөвт 92:48-аар хожиж, финалд БНХАУ-ын шигшээг 90:89-өөр хожиж, түрүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )
zuw , ted chini amerik , ewropiin nukhud shuu dee
zuw , ted chini amerik , ewropiin nukhud shuu dee
zuw , ted chini amerik , ewropiin nukhud shuu dee