NBA багц: Леброны ганцхан шалтгаан, Дончичийн хассан жин, Ирвингийн дурсамж

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 11

Сагсан бөмбөг сонирхогчдодоо NBA-гийн сүүлийн мэдээнүүдээс багцлан хүргэж байна.

Сэтгүүлч, хөтлөгч Стивен Эй Смит “Лейкерс”-т Леброны үлдэх ганцхан шалтгаан байгаа гэжээ. “Ер нь нэг зүйл их ойлгомжтой болчихлоо. Леброны “Лейкерс”-т одоо үлдэж болох ганцхан шалтгаан бол ердөө л холливудтай ойр байх хүсэл.

 

 

Аваргын тухай бол бодоод нэмэргүй. “Оклахома”-г хар. “Даллас”-ыг бас мартаж болохгүй. “Хьюстон” ч байна. Энтони Эдвардсын “Миннесота” тэднийг гэрт нь хариулчихлаа. Одоо тэгэхээр Леброн яагаад “Кливленд”-д буцаад ирж болохгүй гэж? Тэнд аварга болох магадлал нь арай илүү шүү дээ” хэмээн Эй Смит өгүүлжээ.

 

 

Тэгвэл Кайри Ирвинг Кливленд”-ээс явах болсон шалтгааныхаа талаар ярьсан байна. “Би “Кливленд”-д хайртай. Намайг буруу битгий ойлгоорой. Миний төлөө хийсэн бүхэнд нь баярладаг. Гэхдээ би өөрөө очих багаа сонгохыг хүссэн юм. Дуртай тоглогчидтойгоо хамт байх гэсэн юм. Шинэ залуу тоглогч цөөн хожоод ирэхээрээ муу зуршилтай болчихдог. Би яг л тэгсэн. Ялагдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй байлаа. Надад олон муу зуршил байсан. Лебронтой хамт тоглож байгаа болохоор хүмүүс шууд л оргилд гарчихна гэж хүлээгээд болдоггүй юм билээ.

 

 

Гэвч хөшигний ард дурсахын аргагүй олон нохойн баас шиг юм болдог. Тэр болгонд учир эвээ олохыг их хичээсэн. Лебронтой хамт тоглох дургүйдээ биш зүгээр би урагшлах шаардлагатай байсан юм. Тэнд яг юу болсныг хүмүүс мэдэхгүй л дээ. Замналаа өндөрлүүлэхээрээ миний жинхэнэ түүхийг та бүхэн сонсгох болно” гэж Ирвинг мэдэгджээ.

 

 

Скотти Пиппений 24 настай хүү ирэх улирлыг өөдрөг, сайхан мэдрэмжтэйгээр угтана гэж хэлсэн байна. “Ирэх улиралд бүх юм сайхан болох юм шиг зөн мэдрэмж төрөх юм. Өнгөрсөн улирлын сүүлчээр намайг нэг шат ахисныг олон хүн анзаарсан байх. Тэгэхээр ирэх улирал надад их чухал. Биднийг хүмүүс дутуу үнэлээд ч байх шиг. Ер нь “Мэмфис”-ийг байнга л дутуу үнэлдэг гэмээр санагддаг” хэмээн өгүүлжээ.

 

 

Лука Дончич жингээ хассан талаар Уэсли Жонсон бодлоо хэлэхдээ “Үнэндээ бол хасах болчихсон байсан. Хасаж чадна гэдгээ ч харууллаа. Жингээ хасна гэдэг жирийн нэг зүйл биш. Зүгээр хасаж чаддаг гэдгээ харуулах гээгүй нь ойлгомжтой. Ялалтад тэмүүлж буй болохоороо л хассан байж таарна.

 

 

Оргилд байх ёстой тоглогч шүү гэдгээ бусдад дахин харуулахыг хүсч шийдсэндээ л тэгсэн. Хожигдсон ч гэсэн финалд дахиад гарахыг хүсч байгаа нь тэр. Ийм шийдэмгий үйлдэл бол сайны дохио” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top