Жон Стоктон: Уулын оройд авирч гарах биш нисдэг тэргээр хүргүүлчихсэн...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 06

“Юта Жаз”-ын домогт тоглогч Жон Стоктон NBA-гийн түүхэн дэх хамгийн аугаа тамирчны талаарх дуусашгүй ярианд өөрийн үзэл бодлыг нэмэрлэжээ.

“Хэдүүлээ илүү ухаалаг тоглоё. Бас илүү ширүүн зоримог байцгаая. Бид үүнээс илүү тоглож чадна шүү дээ. За за, одоо ажилдаа орцгооё!” гэж хэлээд бүсээ чангалдаг залуус надад таалагддаг.
 


Тэрнээс биш “Хаана зүлэг илүү ногоон, зөөлөн байна вэ? Тэнд очиж аварга болъё л доо” гэдэг хүмүүс таалагддаггүй.
 


Аль болох хялбар, амар аргаар аварга болох тусам аваргын нэр сүрийг үнэгүйдүүлж байгаа юм. Уулын орой дээр авирч зүтгэж гарах биш харин нисдэг тэргээр хүргүүлчихэж байгаатай ялгаагүй” хэмээн NBA-гийн Бүх оддын тоглолтод 10 удаа оролцсон Жон Стоктон өгүүлжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top