ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 05

Өнөөдөр 2024.02.05. Билгийн тооллын 25.

Энэ өдөр Гамшигтай тэмцэх өдөр, Ирээдүйгээ төлөвлөх өдөр, Мэдлэгтэй хүний өдөр. АНУ-д өнөөдөр Хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэх өдөр, Пакистанд Кашмирын эв нэгдлийн өдөр.

Өнөөдөр автомашины дугуй үйлдвэрлэгч “Dunlop Tyres” компанийг үүсгэн байгуулагч, малын эмч Жон Бойд Данлоп, Америкийн рэппер Бобби Браун, Португалын хөлбөмбөгч Роналду, Бразилын хөлбөмбөгч Неймар зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

-1887 оны энэ өдөр “Ла Скала” театрт Жузеппе Вердийн “Отелло” дуурь нээлтээ хийж байв.

-1928 онд Д аминдэмийг хиймэл аргаар гаргаж авчээ.

-1952 онд Нью-Йорк хотод явган зорчигчдод зориулсан анхны гэрлэн дохиог суурилуулсан байна.

-1953 оны энэ өдөр “Питер Пен” хүүхэлдэйн кино нээлтээ хийж байжээ.

-1971 онд Америкийн сансрын нисэгчдийн гурав дахь баг “Apollo 14” хөлөгтэй саран дээр буув.

-1971 оны энэ өдөр NASDAQ хөрөнгийн биржийн индекс анх гарчээ.

-1997 онд Швейцарын Гурван Том гэгддэг банкнууд Холокостоос амьд үлдсэн хүмүүс, тэдний гэр бүлд тусламж үзүүлэх зорилгоор 71 сая ам.долларын сан байгуулсан тухай зарлаж байв.

-2020 оны энэ өдөр АНУ-ын Сенат АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын импичментийн асуудлыг хэлэлцэж, итгэл үзүүлж байв.

Энэ өдөр үс засуулвал Нүд бүрэлзэн улцайна.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гарга.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top