ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 02

Өнөөдөр 2024.02.02. Билгийн тооллын 22.

Өнөөдөр Олон улсын интернетийн аюулгүй байдлын өдөр, Чарганы нохойг хамгаалах өдөр, Ус, намагт газрын нөөцийг хамгаалах өдөр. Францад өнөөдөр Бялууны баяр, Азербайжанд Залуусын өдөр, Уэльст Лааны баяр, Тайландад Зохион бүтээгчдийн баяр.

Өнөөдөр Монголын Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар, Уильям Шекспирийн цорын ганц хүү Хамнет Шекспир, АНУ-ын зохиолч Айн Рэнд, БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Колумбын дуучин Шакира, Испанийн хөлбөмбөгч Жерар Пике зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2016 оны энэ өдөр “Монгол хэлний их тайлбар толь”-ийн гар утасны хувилбарыг олон нийтэд танилцуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1421 оны энэ өдөр Бээжин хотноо Хориотой хот баригдаж дуусжээ.

1848 оны энэ өдөр Сан Францискогийн усан онгоцны зогсоолд хятад цагаачдыг тээвэрлэсэн анхны усан онгоц иржээ.

1922 оны энэ өдөр Францад Жеймс Жойсын “Улисс” тууж бүтэн эхээрээ хэвлэгдэн гарчээ.

1943 оны энэ өдөр Сталинградын тулаан дуусав.

1970 оны энэ өдөр Германы Мюнхен хотод мэдрэлийн эс шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийжээ.

2008 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози загвар өмсөгч Карла Брунитэй гэрлэжээ. Ингэснээр Николя Саркози Төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байхдаа гэрлэсэн Францын анхны Ерөнхийлөгч болж байв.

Энэ өдөр үс засуулвал Идээ ундаа элбэг олдоно.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гарга.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top