ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 01

Өнөөдөр 2024.02.01. Билгийн тооллын 21.

Өнөөдөр Никарагуад Агаарын цэргийн хүчний өдөр, Унгарт Бүгд найрамдах улсын өдөр, АНУ-д Үндэсний эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Монакогийн гүнж, поп дуучин Стефания, Америкийн жүжигчин Шерилин Фенн, зохиолч Мэг Кэбот, алдарт Элвис Преслигийн охин, дуучин Лиза Мария Пресли, “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1990 оны энэ өдөр Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнүүдийн зохион байгуулсан улс төрийн цуглаан болжээ.

2011 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэг Нэпко компанийн “Британиика” бүтээлд олгов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1946 оны энэ өдөр Трюгве Ли НҮБ-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.

Мөн Унгар улс бүгд найрамдах улс болжээ.

1949 оны энэ өдөр Израиль улс Баруун Иерусалимыг албан ёсоор өөртөө нэгтгэсэн байна.

1958 оны энэ өдөр Америкийн анхны хиймэл дагуул сансарт хөөрөв.

Үс засуулвал Өвчин ирнэ.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гарга.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top