ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 12 сарын 05

Өнөөдөр 2023.12.05. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 08 цаг 25 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -12 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн хөрсний өдөр. Мөн Олон улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн сайн дурынхны өдөр юм. ОХУ-д өнөөдөр Цэргийн алдар нэрийг хүндэтгэх өдөр бол Суринамд Хүүхдийн өдөр, Украинд Статистикийн ажилтнуудын өдөр, Тайландад хаан Бумибол Адулядежийн төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын сансрын нисэгч, Батлан хамгаалахын сайд асан, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Францын дуучин Патрисия Каас, Их Британийн жүжигчин Кэтрин Тэйт, Италийн дуучин, жүжигчин Микеланжело Локонте, Америкийн жүжигчин Пола Пэттон, Эми Экер, дуучин Кери Хилсон, Канадын уран гулгагч, олимп, дэлхийн аварга Кэйтлин Осмонд зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Серби, Хорват, Словенийн хаант улс Австри, Болгартай энхийн гэрээ байгуулжээ.

1935 оны энэ өдөр Мэри МакЛауд Өнгөт арьст иргэдийн үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулсан байна.

1936 оны энэ өдөр ЗСБНХУ-д Сталины үндсэн хуулийг баталжээ.

1937 оны энэ өдөр Японы цэргүүд Хятадын Нанкин хотыг эзлэв.

1941 оны энэ өдөр Их Британи улс ЗСБНХУ-ын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохоос татгалзсаных нь дараа Финланд, Унгар, Румынд дайн зарлажээ.

1952 оны энэ өдөр Лондонд олон мянган хүний амь насыг авч одсон их утаа эхэлсэн байна.

1991 оны энэ өдөр тусгаар тогтносон Украин улсын анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ.

Өнөөдөр үс засуулвал Эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top