ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 27

Өнөөдөр 2023.11.27. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 08 цаг 15 минутад мандлаа, 17 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -23 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр ОХУ-д Тэнгисийн явган цэргийн корпусын өдөр,  Испанид Багш нарын өдөр тохиож байна.

Энэ өдөр Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, жүжигчин Наталья Бузько, Оросын жүжигчин, найруулагч Владимир Машков, жүжигчин Виктория Боня, Португалын хөл бөмбөгч Бруну Алвеш, Оросын хөл бөмбөгч Александр Кержаков, Канадын жүжигчин Элисон Пилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914 оны энэ өдөр Еврейн томоохон буяны байгууллага болох Жойнт үүсгэн байгуулагджээ.

1920 оны энэ өдөр Беларусын тусгаар тогтнолыг хамгаалсан Слуцкийн бослого эхлэв.

1945 оны энэ өдөр Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн CARE байгууллага байгуулагджээ.

1978 оны энэ өдөр Курдистаны Ажилчдын нам байгуулагджээ.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн

сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top