ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 17

Өнөөдөр 2023.11.17. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 08 цаг 00 минутад мандлаа, 17 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -12 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын оюутны өдөр. ОХУ-д өнөөдөр Цагдаагийн өдөр бол Чех, Словакд Эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэх өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч, Оскар, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Мартин Скорсезе, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Дэнни де Вито, Англи, Францын кино найруулагч Ролан Жоффе, Канадын жүжигчин Рэйчел МакАдамс, Америкийн зохиолч Кристофер Паолини, поп, R&B дуучин Кэт Делуна зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1933 оны энэ өдөр АНУ ЗСБНХУ-ыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж, худалдааны харилцаагаа сэргээжээ.

1937 оны энэ өдөр Их Британийн Засгийн газрын гишүүн лорд Галифакс Гитлертэй уулзаж, Судетены асуудлыг энхийн замаар шийдвэрлэхээр оролджээ. Хэлэлцээ арваннэгдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн байна.

1943 оны энэ өдөр Чернобыль хотыг Германы цэргүүдээс чөлөөлжээ.

1988 оны энэ өдөр Беназир Бхутто Пакистаны анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон билээ.

1993 оны энэ өдөр Нигерид төрийн эргэлт болов.

2000 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгч Леонид Кучма «Украин хэзээ ч цөмийн зэвсэгтэй орон болохгүй» гэж мэдэгджээ.

2019 оны энэ өдөр Беларуст парламентын сонгууль болжээ.

Өнөөдөр үс засуулвал Бие эрхтний хүч сайжирна.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top