ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Өнөөдөр 2023.06.30. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр ӨАБНУ-д Залбирлын өдөр, Конгод Тусгаар тогтнолын өдөр, Израилд Тэнгисийн цэргийн өдөр, Суданд Хувьсгалын, Доминиканд Багш нарын өдөр.

Өнөөдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Леонард Уайтинг, Английн жүжигчин Руперт Грейвс, Америкийн боксчин Майк Тайсон, жүжигчин Моника Поттер, Германы авто уралдаанч Ральф Шумахер, Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1894 оны энэ өдөр Лондонд алдарт Тауэр гүүр нээгджээ.

Мөн Солонгос улс Хятадаас тусгаар тогтносон байна.

1936 оны энэ өдөр Маргарет Митчеллийн “Салхинд туугдагсад” романы анхны хэвлэлт гарчээ.

1964 оны энэ өдөр Сарны зургийг анх удаагаа ойрын зайнаас авчээ.

1970 оны энэ өдөр Их Британи, Дани, Норвег, Ирланд улс Люксембургт Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэх талаар хэлэлцэж эхлэв.

1997 оны энэ өдөр Их Британид Харри Поттерын тухай анхны ном гарчээ.

Энэ өдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top