Селена Гомесийн фенүүд "Үлдсэн бөөрийг чинь авна" гэж сүрдүүлжээ

2023 оны 05 сарын 10

Дуучин Селена Гомест бөөрөө хандивласан Франсиа Раиса харилцаагаа эцэс болгосон хэмээн ярьсныхаа дараа Селена Гомесийн шүтэн бишрэгчдийн халдлагад өртсөн тухайгаа ярьжээ.

Өнгөрсөн бямба гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр тэрээр "Бүх зүйл буруугаар эргэсэн учраас сэтгэл санаа үнэхээр хэцүү байна. Надад ирсэн хамгийн гомдмоор сэтгэгдлүүдийн нэг бол "Хэн нэгэн чиний дотор орж үлдсэн бөөрийг чинь сугалж авна гэж найдаж байна" гэх сэтгэгдэл. Тийм ээ, үнэхээр ширүүн сэтгэгдэл байсан" гэжээ. 

 

 

Селена Гомес болон Франсиа Раиса нар хоёул багаасаа эхлэн жүжиглэж эхэлсэн учраас дотно нөхөрлөж эхэлжээ. 2017 онд чонон хөрвөсөөр өвчилснийхөө дараа яаралтай бөөр шилжлүүлэн суулгуулах хэрэгтэй болсон Селенад Раиса  бөөрөө хандивласан. Үүний дараа "Холливуд дэх хамгийн сайн найз маань Тэйлор Свифт" хэмээсэн Селенад гомдсон Раиса үүнээс хойш Селена Гомесоос зайгаа барьж эхэлжээ. 

 

 

Дуучин Селена Гомес шүтэн бишрэгчдэдээ хэн нэгнийг дээрэлхэхгүй байхад уриалдаг. Гэтэл түүний шүтэн бишрэгчид Раиса руу ийнхүү дайрч, хорлонтой сэтгэгдэл бичиж байгаа нь ямар ч утгагүй зүйл гэдгийг Франсиа Раиса онцлон энэхүү үйлдлээ таслах зогсоохыг хүсжээ. 

Франсиа Раиса олон нийтээс ирж буй шүүмжлэл, дарамт шахалтаас үүдэн сэтгэцийн өөрчлөлтөд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sss(66.181.189.18) 2023 оны 05 сарын 14

Naiz gj bdaggui zuwhun ashig sonirhol l bga

1  |  0
Top