ӨГЛӨӨНИЙ МЭНД

2023 оны 05 сарын 09

Өнөөдөр 2023.05.09. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 05 цаг 23 минутад мандлаа. 20 цаг 15 минутад жаргана. 2023 оны 129 дэх өдөр бөгөөд он дуустал 236 өдөр үлдэж байна.

Улаанбаатар хотод шиврээ бороотой. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 6 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр НҮБ-ын дэлхийн II дайнд амиа алдагчдыг дурсах өдөр, Дэлхийн гудамжны хөгжимчдийн баяр, Хойд Македони,  Серби,  Черногор,  Израиль, ОХУ-д Ялалтын баяр, Жерси аралд Эрх чөлөөний өдөр, Европын холбоонд Европын өдөр, АНУ-д Багш нарын баяр, Узбекистанд Дурсгал, хүндэтгэлийн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Олимп, дэлхийн аварга Косовогийн жүдоч Майлинда Келменди, АНУ-ын жүжигчин, дуучин, зохиолч Розарио Доусон, ОХУ-ын найруулагч Фёдор Бондарчук, Америкийн дуучин Билли Жоэл, Канадын хоккейчин Стив Айзерман, Беларусын жүжигчин  Алеса Качер нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1450 - Бага хаадын үеийн хаан Төмрийн ачанцар Абд аль Латиф бусдын гарт амиа алджээ.

1886 – Кока Кола ундааны албан ёсны төрсөн өдөр.

1913 – Францад алдарт “Фантомас” кино дэлгэцэд гарав.

1936 - Италийн цэргүүд Этиопийн нийслэл Аддис Абеба хотыг эзлэн авч, Италийн бүрэлдэхүүнд нэгтгэв.

1955 - Баруун Герман Умард Атлантын цэргийн эвсэлд /НАТО/ элсэв.

1967 – Армид алба хаахаас татгалзсан Мохаммед Алигаас дэлхийн аварга уолыг нь хураан авав.

1970 - АНУ-ын "Цагаан ордон"-ы гадаа Вьетнамын дайныг эсэргүүцсэн 75-100 мянган хүний жагсаал болжээ.

2022 – АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины ардчиллыг хамгаалахад тусламж үзүүлэх хуулийг баталлаа.

Өнөөдөр үс засуулбал сайн, сайн нөхөртэй нөхөрлөнө.     

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top