БАРИМТ I Тажикстанд цэргийн дэглэлт газар авчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

Тажикстаны Ерөнхий Прокурорын газраас хугацаат цэргийн албан хаагчдыг зодож байгаа бичлэг энэ сарын 24-нд цахим сүлжээгээр гарснаас хэдэн цагийн дараа сэжигтнүүдийг баривчилжээ.

Хилийн цэргийн нэгэн ангийн таван цэрэг дүрмийн бус харилцаа буюу дэглэсэн хэргээр баривчлагдсан байна.

Мөрдөн байцаалтаар бичлэгт гарсан үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 15-нд Хилийн цэргийн №0215 ангид болсон бөгөөд түрүүч сержант Джонибек Косимзода, байлдагч Фахриддин Азимов, Аъзам Камолов, Махмадназар Нозимов, Ходжиакбар Сайфуллоев нар бага түрүүч Мехмонджон Мисиров, байлдагч Бекзод Чориев, Замир Каримзод, Некруз Амиров, Алишер Мусоев нарыг зодсон нь тогтоогджээ.

Хэрэв тэдний гэм буруу тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм. Тажикстаны Засгийн газрын мэдээллээр 2019-2021 онд дэглэлтээр 100 гаруй цэргийн албан хаагч амиа алдсан байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.203) 2023 оны 04 сарын 27

Myy zvil ilerdeg ilrvvlj ogsond bayarlalaa odoo oorsdod n vzvvl ys mahandaa medreg bysdiig daramtlah ailgan cvrdvbleh zodoj zanchihiig .

0  |  0
Зочин(202.9.47.34) 2023 оны 04 сарын 26

70-80 онд манай улсад цэргийн дэглэлт оргилдоо хүрч байлаа . Энэ бол юу ч биш .

0  |  0
manaid ene baitguil (202.55.188.38) 2023 оны 04 сарын 26

enees ilvvl baigaa nuudag shvv dee shanaa ogoj baigaa nertee zodool helvvl alna gej svrdvvleel baidag gesen muu hvv maani toriimin svld orshoo gejl zalbirch suuhiim daa hurdan halgdaasai burhan mine aijil suuhiin

0  |  0
ПӨХ(192.82.92.153) 2023 оны 04 сарын 26

Ямар аймаар юм бэ, хүн тэсэхийн аргагүй зодож байна, арайд дэндүү байна шдээ. Манайд бас байдаг гд байгаа биздээ

0  |  0
Иргэн(64.119.16.2) 2023 оны 04 сарын 26

Юу хийнэ түүнийхээ үйлийн үрийг хүртэнэ

0  |  0
М(66.181.160.7) 2023 оны 04 сарын 26

Манайд балмад дэглэлт бдаг биздээ

1  |  1
Top