Илон Маск “SpaceX” компанийнхаа IPO хийсний дүнд түүхэн дэх анхны их наядтан болжээ.
Тус компанийн мэдээлснээр, “SpaceX” компани хувьцаагаа гаргаснаар 75 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. Хувьцааны арилжаа эхлэхээс өмнө Илон Маскийн хөрөнгө 750 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.
“SpaceX” компани нийт 555 555 555 хувьцааг нэгжийг нь 135 ам.доллароор санал болгож байна. Тус компанийн хувьцааг Nasdaq цахим биржээр арилжаалж эхэлсэн байна.
“The Wall Street Journal” сонины мэдээллээр, “BlackRock” хөрөнгө оруулалтын компани нийт таван тэрбум ам.долларын хувьцаа худалдан авах захиалга өгчээ.
Илон Маскийн хөрөнгийн ихэнх хувь нь “SpaceX” компанид төвлөрч байна. Түүнд нийт 866 тэрбум ам.долларын хувьцаа ногддог байна. Бусад активын хамтаар Маскийн хөрөнгө баасан гарагт /2026.06.12/ арилжаа эхэлсний дараа 1.1 их наяд ам.долларыг давна гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 0 )