ӨРНИЙН ЗУРХАЙ | Загасынхны оюун санааны эрч хүч өндөр байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Чимээгүй, нам гүм орчин таалагдана. Өөрийн хайж байгаа зүйлээ олохын тулд шинэ зүйлийг туршиж үз. Хайр дурлалын шинэ харилцаа сайн, муу хосолно. Энэ харилцааны үнэ цэн зарим чухал зүйлээс татгалзахад хүргэж мэднэ. Эрүүл мэндийн асуудал улгарч архаг хууч өвчин сэдэрнэ.

Үхэр

Энэ өдөр аливаа ажлыг удирдан явуулахад таатай байна. Хүмүүстэй сайн харилцах бөгөөд бусдын санаа бодлыг нэгтгэж чадна. Эрч хүч тань өндөр байх тул хувийн амьдралдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэ. Олон нийтийн ажилд ч идэвхтэй байна. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо.

Ихэр

Сэтгэл гэгэлзүүлсэн өдөр байна. Заримдаа дүрсхийн уурлах тул өөрийн мэдэлгүй сөрөг үйлдэл хийх магадлалтай. Аливаа гэнэтийн зүйлд бэлэн бай. Шинэ ажил эхлэх гэсний хэрэггүй. Дуусгаагүй ажлаа дуусгаж, хууль шүүхтэй холбоотой аливаа асуудлаа цэгцэлж, дуусга. Өмнөө тулгарсан бүх л зүйлд нухацтай ханд.

Мэлхий

Тайван бус өдөр байна. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд орлого, зарлагаа зөв төлөвлө. Хэрэгцээгүй зардлаас сэргийл. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, өөрийн сонирхолтой зүйлдээ анхаарлаа хандуул. Шинэ танилын хүрээ тэлнэ. Зарим зүйлээс шалтгаалсан маргаан дэгдэх бөгөөд нэлээд газар авах бололтой. Өнөөдрийг үр бүтээлтэй өнгөрүүл.

Арслан

Хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой бай. Сэтгэл хөдлөл нэмэгдэх учир аливаад хүлээцтэй ханд. Гэнэтийн учрал тохиолд бэлэн бай. Эргэн тойрныхон чинь таныг ойлгохгүй байж мэднэ. Тиймээс хөндлөнгийн хүний үгийг сайн сонс.

Охин

Нөхөрсөг зан болон харилцааны чадвараар олон нийтийн хайрыг татна. Зарим хүмүүсийн хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа гаднаасаа өө сэвгүй мэт харагдавч үнэн хэрэгтээ асуудал эцэстээ тулсан байна. Тиймээс чухам юу нөлөөлөөд байгааг углуургаар нь бодож олж хамтдаа асуудлаа шийд. Үнэхээр хайртай бөгөөд харилцан ойлголцож чадвал урт удаан жаргалтай амьдрал хүлээж байна.

Жинлүүр

Өнөөдөр таны үйл хөдлөл, бодол санаа бусдаас ихээхэн хамааралтай байна. Сайн үйлс нь таны хүсэл мөрөөдлийг бадраана. Харинб усдад өөрийн бодлоо тулгахаас сэрэмжил. Сэтгэл хөдлөл ихтэй байх тул бусдын нөлөөнд бүү авт. Та бүгдийг бодож, тунгааж шийдвэр гаргаж сурсан бол энэ байдлаа хадгалахыг хичээ.

Хилэнц

Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаар. Цаг нь тулсан ажлаас болж санамсаргүй алдаа гаргаж мэднэ. Сайн нөхдийнхөө тус дэм авахаас нэрэлхээд хэрэггүй. Үг хэлээ бодохгүй бол дотнын хүнийхээ сэтгэлийг шархлуулж мэдэх юм. Гэнэтийн мэдээ эвсэл ойр дотнын хүний санамсалгүй үйлдлээс болж багахан цухалдаж мэдэх нь.

Нум

Найз нөхдийнхөө дунд эвгүй байдалд орж мэдэх юм. Эмзэг, хэцүү сэдэв хөндөгдөх бололтой. Иймээс өөрийн тайван байлгах арга замыг ол. Хэрвээ та хэн нэгэнтэй хамтран бизнес эхлэх гэж байгаа бол эхлээд бүх зүйлийг тооц. Байгуулах гэрээний бүх заалтыг унш. Хожим ямар нэгэн маргаан гарахад аль, аль нь хохирохгүй үлдэхийг эрхэмлэ.

Матар

Сэтгэл хөдөлгөсөн санал ирэх ч сайтан тунгаа. Аливаа эрсдэл ирж болохыг бод. Нөхцөл байдал тогтвортой байсан ч төлөвлөгөөгөө эргэж хар. Хэрэв та бүх зүйлийг нарийвчлан авч үзэхэд цаг гаргавал асуудлын гол нь юу болохыг төвөггүй мэднэ. Алдагдсан эрч хүчээ сэргээх ямар нэгэн зүйл хийвэл хамт олны дунд таны нэр хүнд өсөж, эерэг уур амьсгал давамгайлах болно.

Хумх

Аливаа ажил бүтээхдээ бусдын дэмжлэгийг авна. Оногдсон аливаа ажлаа дуусгавар болго. Хэрэггүй зүйл худалдан авч өөртөө санхүүгийн ачаалал үүсгээд дэмий. Хадгаламжаа шалга. Санхүүгээ тооцоол. Өр зээл болн бусад санхүүтэй холбоотой асуудалд анхаарах цаг нэгэнт болжээ.

Загас

Идэвх нэмэгдэх тул ажил хэргээ сайн гүйцэтгэнэ. Бусдын асуудлыг өөр дээрээ нааж, цаг гарздах гэсний хэрэггүй. Богино хугацаанд үр дүнгээ өгөх ажлуудаа барьж авч, хурдан гараас гарга. Оюун санааны эрч хүч ихтэй байгаа тул анхаарлаа жижиг зүйлд бүү сатааруул. Шүүмжлэл хаа ч байж л байдаг. Тиймээс хүндээр тусгаж авах гэсний хэрэггүй. Удирдах албан тушаалтантай харьцахад бэрхшээл үүсэх тул үйл хөдлөлдөө анхаар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top