Николас Мадурогийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сард товложээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 2027 оны зургаадугаар сарын 1-ний өдөр товложээ. Түүний өмгөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан хурлын товыг тогтоожээ. АНУ-ын засаг захиргаа тэднийг хар тамхины хууль бус наймаа хийсэн хэрэг тулгаад байгаа юм.

АНУ-ын засаг захиргаа 2026 оны нэгдүгээр сард ажиллагаа зохион байгуулж, түүнийг эх орноос нь баривчлан Нью-Йорк хотод саатуулаад байгаа билээ. Николас Мадуро өнгөрсөн хугацаанд гэм буруугүй гэж мэдэгдэн, дайны олзлогдож гэж өөрийгөө нэрлээд, өөрийг нь баривчилсан явдал нь хүн хулгайлах гэмт хэрэг гэж мэдэгдээд байгаа юм.

АНУ-ын прокурорууд түүнийг Венесуэлийн төрийн эрх мэдлийг ашиглан хууль бус мансууруулах бодисын наймаа явуулж, засаглалаа бэхжүүлсэн гэж буруутгэж байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн хэрэв тэднийг буруутай гэж үзвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай.

Мадурог засгийн эрхээс түлхэн унагаснаас хойш Венесуэлийг дэд ерөнхийлөч асан Делси Родригез удирдаж байна. Тэрээр АНУ-тай хоёр талын харилцааг сэргээж, Венесуэлийн газрын тосны экспортод АНУ бүрэн хяналт тогтоосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top