Амаржих газруудыг төрөлжсөн эмнэлэг болгох шийдвэр гарчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

НЗДТГ-аас Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг төрөлжсөн эмнэлэг болгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр амаржих газрууд эх, нярайд үйлчилгээ үзүүлэхээс гадна бага насны хүүхдүүдийг эмчлэх бүрэн боломжтой болох юм. Түүнчлэн томуугийн хэт дэгдэлттэй үед хүүхдийн эмнэлгүүдийн ачааллыг хуваалцах боломж бүрдэх аж.

Дээрх гурван амаржих газрын хүний нөөц, барилга байгууламж харилцан адилгүй тул тусад нь тооцоо судалгаа хийж, шаардлагатай төсвийн тооцоог НИТХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээр 0-18 насны хүүхдийг амаржих газарт эмчлүүлэх боломж бүрдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top