Монголын нутгаар дамжих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл бараг таван жил яригдлаа. Уг нь Оросын талаас зүтгүүлэх гээд байдаг ч үнэ болон бусад асуудал дээр Хятадын сонирхлыг татдаггүй байсан энэ төсөл бодит ажил хэрэг болохоо хүлээж байна. “Газпром” компани 2021 онд ТЭЗҮ-г анхлан боловсруулж, 2025 оны есдүгээр сард зарчмын тохиролцоонд хүрсэн.
“Asia Times” сонины мэдээлснийг харвал “Сибирийн хүч-2” төсөл үнийн асуудал дээр тохирч чадахгүй байгаагаас гацаанд оржээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил чухам хэзээ эхлэх нь тодорхой байгаа. Оросын Ямалын ордоос жилд 50 тэрбум куб метр хүртэлх хий Монголын нутгаар дамжуулан Хятад руу тээвэрлэх хийн хоолойн төсөлд уг нь Хятад, Орос хоёр 2025 оны есдүгээр сард зарчмын тохиролцоонд хүрчихсэн юм. “Уол Стрийт Журнал” сонинд мэдээлснээр Хятадын албан тушаалтнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тавдугаар сарын айлчлалын өмнө энэ асуудлаад ямар нэгэн тохиролцоонд хүрэх боломжгүй гэдгийг тодорхой илэрхийлжээ.
БНХАУ-ын тухайд мянган куб метр тутамд 50 ам.доллар байхыг хүсэж байгаа. Энэ нь үндсэндээ ОХУ-ын дотоодын арилжааны дүн. ОХУ-ын тухайд мянган куб метр тутамд 250 орчим ам.долларын үнэтэй байх ёстой гэж үзэж буй.
Чухам юунаас болж гацаж байгаа нь үнийн асуудал гэж дээр хэлсэн. БНХАУ-ын тухайд мянган куб метр тутамд 50 ам.доллар байхыг хүсэж байгаа. Энэ нь үндсэндээ ОХУ-ын дотоодын арилжааны дүн. ОХУ-ын тухайд мянган куб метр тутамд 250 орчим ам.долларын үнэтэй байх ёстой гэж үзэж буй. Одоогийн байдлаар БНХАУ “Сибирийн хүч 1” хоолойгоор мянган куб метр тутамд 240-280 ам.доллар, Төв Азийн хийг мянган куб метр тутамд 200 орчим ам.доллараар импортолж байгаа. Хятад, Оросын түншлэл шинэ шатанд гарсан гэж мэдэгдэж буй энэ цаг үед хийн хоолойн үнийн санал хоёр улсын “өсгийнд шигдсэн өргөс” болчихлоо.
ОХУ-ын тухайд гэрээг байгуулах чухал хэрэгцээ үүссэн. Украины дронын халдлага улам эрчимжиж байгаатай зэрэгцээд Европын холбоо 2026 оны эцэс гахад Оросын шингэрүүлсэн байглийн хийн бүх импортыг аажмаар зогсоож, 2027 оны аравдугаар сараас хийн хоолойн дамжуулалтад бүрэн хориг тавих төлөвтэй байна. БНХАУ-ын тухайд Америкийн шингэрүүлсэн хийг үргэлжлүүлэн худалдан авч байгаа. “Ройтерс” агентлагын мэдээлснээр АНУ-ын анхны шингэрүүлсэн хий өнгөрсөн долоо хоногт Хятадын терминалд буужээ. Хятад, Америкийн төрийн тэргүүн нар өнгөсөн тавдугаар сард үүн дээр зарчмын тохиролцоонд хүрээд байсныг санах хэрэгтэй.
БНХАУ-ын дотоодын хийн үйлдвэрлэл 2025 онд 262 тэрбум куб метрт хүрчээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад даруй 6.2% өссөн үзүүлэлт. Төв Азийн Узбек, Туркмен, Казахстан, Тажик зэрэг улсуудаас хуурай замаар дамжуулсан дөрвөн хийн хоолой нь жилд 85 тэрбум куб метрээс дээш хүчин чадалтай. Шинэ маршрут нэмэхээр ч төлөвлөж байгаа. Харин усан замаар Катар, Австрали, Малайзаас шингэрүүлсэн байгалийн хий БНХАУ-д тогтмол урсгалаар ирдэг.
БНХАУ-ын тухайд “Сибирийн хүч 2” хоолойгоор дамжих байгалийн хийг мянган куб метр тутамд 50 ам.доллароор худалдан авах санал нь хэлэлцээрйн эхлэл болохоос эцсийн үнэ биш гэдгийг санах нь зүйтэй.
“Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойн тухайд БНХАУ анхнаасаа л маршрутын хувьд Монголын нутгаар дайруулахыг дэмжиж байгаагүй. Гэвч 2023 оны наймдугаар сард Монгол Улс АНУ-тай нээлттэй тэнгэрийн гэрээнд гарын үсэг зурж, Вашингтонтой ховор ашигт малтмалын түншэш байгуулсны дараа БНХАУ арга буюу энэ маршрутын талаар бодох хэрэгтэй болсон. Тийм ч учраас 2025 оны есдүгээр садрд Монголын нутгаар дайруулах маршрутыг хүлээн зөвшөөрсөн боловч өдгөө худалдан авах үнийн дүнг мэдэгдэхүйц бууруулах нөхцөл тулгаж байж энэ маршрутыг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс хойш нөхцөл байдал Хятадын талд эргэсэн. Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ, АНУ-ын шингэрүүлсэн хий худалдан авахаар үргэлжлүүлэхээр болсон. БНХАУ-ын тухайд Ормузын хоолой хаагдсанаас болж шавхагдсан эрчим хүчний нөөцийг нөхөхөд тусалсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 20-нд Бээжинд айлчлахдаа үнийн асуудлыг хөндөөгүй. Улмаар 28-ны өдөр Казахстанд айлчилж, ОХУ-ын хийг Хятад руу нэвтрүүлэх транзит замыг судлахаар болсон. Энэ нь үндсэндээ Монголын нутгаар бус Казахстаны нутгаар дамжуулах шинэ маршрутын тухай асуудал байлаа. Үүн дээр анхаарах ёстой нэг зүйл бий. Европын холбоо ОХУ-аас нийлүүлэх хийн хоолойнд 2027 оны намар гэхэд бүрэн хориг тавина. Ингэснээр Хятад биш ОХУ байгалийн хийн шинэ маршрут, шинэ гарц хайхаас өөр аргагүй болно. Хэрэв үнэхээр Казахстаны маршрутыг хэрэгжүүлэхээр бол ОХУ БНХАУ-д үнэ болон санхүүжилтийн тал дээр харилцан ашигтай хандаж чадах эсэхээс бүх зүйл хамаарна.

Сэтгэгдэл ( 0 )