.jpg)
Перугийн өмнөд хэсэгт газар хөдөлсний улмаас 27 хүн бэртэж гэмтжээ. Ика хотоос 41 км зайд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, голомт нь 81 км гүнд бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас амины орон сууц, байшингууд болон Перийг Технологийн их сургуулийн барилгад ан цав, гэмтэл гарчээ.
Байгалийн гамшгийн улмаас Сен Бенито дүүрэг дэх Сараха оршуулгын газарт шарил бүхий хана нуржээ. Энэхүү хана нь Икагийн соёлын үнэт өвд ордог хуучин оршуулгын газрын нэг хэсэг аж.

Сэтгэгдэл ( 0 )