Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний хагас жилд мэндэлсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 3.7% буурсан байна. Тайлант хугацаанд 8721 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 0.2% нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Төрөлт буурсаар байвал хүн амын өсөлт саарна. Энэ нь нийгмийн үйлчилгээний эрэлт, хуваарилалт, тэр дундаа гэр бүл, хүүхдийн чиглэлийн бодлогын маргааныг нэмэгдүүлэх төлөвтэй байдаг аж. Цаашлаад хөдөлмөрийн зах зээлд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Ажиллах хүчний нийлүүлэлт, хүн амын насжилтын бүтэцтэй холбоотойгоор дунд болон урт хугацаанд төсвийн зардлын дарамт нэмэгдэж магадгүйг албаныхан анхааруулж байна.
Ташрамд дурдахад сүүлийн таван жилийн хугацаанд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад төрөлт эрс саараад байна. Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд төрөлтийг дэмжих, залуу хосуудыг дэмжсэн нийгмийн халамжийн бодлого боловсруулахад анхаарч эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )