ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны долоодугаар сарын 23. Энэ өдрөөс хойш он дуусахад 161 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 16 минутад мандан, оройн наран 20 цаг 41 минутад жаргана. Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Улаанбаатар хотод өдөртөө цэлмэг 30 градус дулаан байна. Уншигч та өнөөдөр өмсөх хувцсаа тохируулаарай.

Энэ өдөр Ромын пап XI Клемент, Филиппинийн анхны Ерөнхий сайд Аполинарио Мабини, Германы нэрт жүжигчин Эмил Женнингс, Нобелийн шагналт Швейцарын химич Владимир Прелог, Олимпын аварга Туркийн бөх Газанфер Билге, Италийн 12 дахь Ерөнхийлөгч Сержио Маттрелла, Малайзын зургаа дахь Ерөнхий сайд Нажиб Разак, Америкийн нэрт жүжигчин Вуди Харрелсон, Филип Сеймор-Хоффман, Цагаан ордны дагалдан Моника Левински, Америкийн дуучин Мишелле Уиллиамс, Америкийн сагсанбөмбөгч Жералд Уоллос, “Харри Поттер”-ын дүрээр алдаршсан Даниель Радклифф, Английн хөлбөмбөгч Данни Ингс, Багамын сагсанбөмбөгч Деандре Эйтон нар мэндэлжээ.

Энэ өдөр Монголын түүхэнд:

1291 оны энэ өдөр Ил хаант улсын Их хуралдайгаар Гайхатуг хаанд өргөмжилжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

685 оны энэ өдөр Ромын папаар V Жоныг  сонгожээ.

1711 оны энэ өдөр Осман болон Оросын эзэнт гүрний хооронд гэрээ байгуулжээ.

1793 оны энэ өдөр Пруссийн хаант улс Майнц хотыг дахин булаан эзлэв.

1829 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Уиллиам Остин Бөрт бичгийн машины анхны патентыг авчээ.

1862 оны энэ өдөр Хенри Халлекийг зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилжээ.

1903 оны энэ өдөр Форд Мотор компани анхны машинаа борлуулав.

1921 оны энэ өдөр Хятадын коммунист нам байгуулагджээ.

1942 оны энэ өдөр Нацистын Герман зүүн фронтод “Эделвайс” болн “Брауншвайг” ажиллагааг эхлүүлжээ.

1962 оны энэ өдөр Бейсболын Үндэсний алдрын танхимд Жейки Робинсоныг сонгов. Ингэснээр алдрын танхимд сонгогдсон анхны хар арьст тоглогч болсон юм.

1980 оны энэ өдөр Вьетнамын сансрын нисэгч Фам Туан “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд “Союз-37” хөлгөөр сансарт хөөрөв. Ингэснээр Ази тивээс сансарт ниссэн анхны хүн болсон юм.

1992 оны энэ өдөр Абхази муж Гүржээс салан тусгаарлажээ.

2015 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлаг “Кеплер-452b” гарагийг илрүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top