Илон Маск их наядтан статусаа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 24

АНУ-ын тэрбумтан Илон Маскийн хөрөнгө 957 тэрбум ам.доллар болж буурчээ. Ингэснээр тэрбээр их наядтан статусаа алдаад байна.

Bloomberg Billionaires Index-ээс үзвэл бизнесмений хөрөнгө 11.8 тэрбум ам.доллароор буурчээ.

Түүний байгуулсан  “SpaceX” компанийн хувьцааны ханш нэг хоногийн дотор 400 тэрбум ам.доллароор унасан байна. Энэ сарын 22-ы байдлаар, тус компанийн хувьцаа 16.43 хувиар буурч, 185-аас 154.6 ам.доллар болжээ. Ингэснээр, “SpaceX” компанийн зах зээлийн үнэлгээ 400 тэрбум ам.доллароор буюу 2.437-оос 2.0337 их ная ам.доллар болж буурчээ.

Энэ сарын 12-нд Илон Маск “SpaceX” компанийн IPO гаргасны дүнд хүн төрөлхтний түүхэнд анхны их наядтан болсон билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top