НЦУГ-аас баяр, амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зарим онцлог хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр Дэд хурандаа Г.Баярбилэг:Энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрийн 215 дахь км-ийн орчимд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж урьдчилсан байдлаар 35 настай эмэгтэй болон хоёр хүүхэд ослын газарт нас барсан.
Урьдчилсан байдлаар Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэдээс жолоочид нөлөөлсний улмаас урсгал сөрж, жолоодлого алдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт 8 настай хүүхэд машин хөдөлгөж, 10 сартай дүүгийнхээ амь насыг хохироосон хэрэг гарсан. Холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )