Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс: Бид дүүргийн хэмжээнд тогтмол зардлыг 15 хувиар хэмнэх боломжтой, энэ нь 6-7 тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө гэсэн үг.
Бид дулаанаас бусад зардлыг хэмнэх боломжтой. Дулааны зардлыг бид хэмнэж чадахгүй. Цахилгаан, ус бүгд тоолууртай. Яг ижил хэрэглээтэй байгууллага дээр 2 өөр зардал гараад байна. Энэ нь удирдлагуудаасаа шалтгаалж байна гэсэн үг. Оны эцэст байгууллагуудын ажлыг дүгнэхдээ яг энэ асуудлыг шалгуур болго. Аль хороо, байгууллага, сургууль, цэцэрлэг дээр хэмнэлттэй явж байна гэх мэт.
Бид том юм ярихаас илүү жижиг зүйлсэд анхаарвал их олон хэмнэлт хийж болно.

Сэтгэгдэл ( 0 )