Баруун болон Зүүнсалааны 800 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүнсалаанд нийт 2.4 мВт бүхий сэргээгдэх эрчим хүчний гурван бичил цахилгаан сүлжээ байгуулж, 800 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэхээр болжээ. Уг төслийн нэр нь “Нарны эрчим хүчний тархмал эс үүсвэр бүхий цэвэр халаалтын системийг Улаанбаатар хотын гэр хороололд нэвтрүүлэх төсөл” эртэй юм байна. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд энэ оны наймдугаар сард багтаан батлуулах ажээ.

Ташрамд дурдахад Азийн хөгжлийн банктай хамтран эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сангийн буцалтгүй тусламжаар 303 айл өрхийн халалтыг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, карбон кредит тооцох Цэвэр эрчим хүчний шилжилт төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top