Дуучин Рианна болон реппэр A$AP Rocky нар өнгөрсөн амралтын өдөр болзож байхдаа папарацичдын дуранд өртжээ.
Тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй хосууд том хүүгийн хамтаар оройн зоог барьжээ. АНУ-ын Калифорния мужийн Санта Моника дахь алдарт Giorgiо Baldi-д оройн зоог барьсан хосууд дээр Рианнагийн ээж болон авга эгч мөн ирсэн байна.
Реппэр A$AP Rocky хүүтэйгээ ижил өнгийн цамцаар гоёсон бол бүх цаг үеийн хамгийн загварлаг бие давхар бүсгүйгээр тодорсон дуучин Рианна богино даашинз, үслэг хүрэм, саравчтай малгайгаар гоёжээ.
Рианна болон A$AP Rocky нар хүүхдийнхээ хамт олны өмнө тэр бүр гарч ирээд байдаггүй. Харин энэ удаад хүү болон ээж, авга эгчийнхээ хамтаар гарч ирсэн нь олон нийтийн анхаарлыг ихээх татаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Юу юу давхарлаад өмсчихсөн юм бэ