Юү А Ин хар тамхины хэргээс хойш анх удаа олны өмнө гарч ирэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

Жүжигчин Юү А Ин өнөөдөр буюу 2023.03.27-ний өдөр цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж, байцаалт өглөө. Нийт дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа тэрээр мөрдөн байцаалт эхэлснээс 50 хоногийн дараа олны өмнө ийнхүү гарч ирлээ. 

Dispatch түүнийг Сөүлийн цагдаагийн газарт хар тамхи хэрэглэсэн хэргийн мөрдөн байцаалтад оролцохоор ирсэн болохыг баталжээ.

Юү А Ин энэ сарын 24-нд байцаалт өгөх ёстой байсан. Гэсэн ч олон нийтэд нээлттэй зарлан дуудах хуудас илгээсэн учир хойшлуулах хүсэлт гаргаснаар ийнхүү 27-нд байцаалт өгөхөөр болжээ. 

Өнгөрсөн 50 хоногийн турш цагдаа нар хэргийн нотлох баримт, материалыг цуглуулахыг тулд бүх хүчээ дайчлан ажиллажээ. Тэд Юү А Иний хоёр ч гар утсыг хураан авч, өнгөрсөн найман жилийн харилцан ярианд нь дүн шинжилгээ хийжээ. Ойролцоогоор 10.000 орчим хуудас материал цуглуулаад байгаа цагдаа нар түүний амьдарч байсан байшин болон мансууруулах бодис авдаг байсан эмнэлгийг битүүмжлэн, нэгжлэг хийсэн байна. 

Мөн түүний эмчлүүлдэг байсан гэх эмнэлгийн ажилтнууд болон харьяа энтертайнментийн ажилтнуудыг бүгдийг мөрдөн байцаалтад дууджээ. 

Юү А Иний төлөөлөгч түүнийг гэм буруугаа эргэцүүлэн бодож байгаа, мөрдөн байцаалтын ажиллагаанд идэвхтэй оролцохоо амласан хэмээн мэдээлжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
!!!(122.201.22.111) 2023 оны 03 сарын 28

FREE MY OPPA\nFUCK HURELSUH\nBOYCOTT MONGOL\nLEGALIZE NUCLEAR BOMB\nLEGALIZE DRUGS \n#FREEMYOPPA\nFREEMY OPPA SARANGHEYO\nMY OPPA AINT DO NUN

1  |  0
Top