Точиношин: Яагаад Хакүход ийм хүйтэн, хөндий хандав?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

Ёкозүна Хакүхо буюу Миягино оякатаг Мэргэжлийн Сүмогийн Холбооноос гарсан талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж буйн дотроос Гүржийн сүмоч, озэки Точиношин илүү хурц хэлбэрээр бодлоо хэлжээ. Илүү дутуугүй үг нэмэлгүй түүний бодлыг хүргэе.

“Зүрх минь аймшигтай өвдөж байна. Би та бүхэнд өөрт төрж буй бодол, сэтгэгдлээ хүргэе гэж бодлоо. Ёкозүна Хакүхо буюу Миягино оякатагийн талаар би үгээ хэлэхийг хүсч байна.

Та нарт ямар бодол төрж байна вэ? Хэн хүнээс илүү олон удаа, 45 удаа түрүүлсэн хүн шүү дээ. Мөн хүний хувьд ч гайхалтай сайн залуу. 20 жилийн турш сүмогийн нүүр царай болсон атал Холбоо ийм хүйтэн хөндий хандана гэж төсөөлсөн ч үгүй.

Мөдхөн дэвжээг нь нээчих байх гэж бодож байлаа. Гэтэл үнэндээ хөөчихлөө. Өөрөө өргөдлөө өгсөн л гээд байгаа. Өөрөө тэгж хэлсэн байж болох ч гэлээ үнэндээ өргөдлөө өгөхөөс өөр зам үлдээгээгүй. Ингэж бодохоор л сэтгэл хөндүүрлээд байх юм.

Шинэхэн, залуухан Миягино оякататай болсноор Сүмогийн Холбоо өнгө орж, сайжирна гэж бодсон. Гэтэл яагаад Хакүход ийм хөндий, хүйтэн хандав? Бусад дэвжээнд болж л байдаг, нуугаад л өнгөрдөг явдлыг яагаад Миягино дэвжээн дээр болохоор өндөр авахуулж, өдий хэмжээнд хүргэв? Яагаад ганцхан Миягино оякатад ийм хатуу хандав? Юу л болоод байна даа...

Энд ямар утга учир байгаа юм бэ? гэж Холбооноос би асуумаар байна. Залуу бөхчүүд, залуухан ояката нараа Холбоо хамгаалах гэж ажилладаг бус уу? Тэгсэн хэрнээ яагаад Миягино оякатаг хамгаалах гэсэнгүй вэ? Та нар юу гэж бодож байна? Хачин юм шиг санагдахгүй байна уу? Энэ бол аймшигтай явдал. Итгэмээргүй явдал. Хэнээс ч илүү сүмог судалж, хэнээс ч илүү амжилтад хүрсэн хүнийг, Сүмогийн Холбоог өнгө оруулж явсан хүнийг халчихлаа. Инээдтэй байгаа биз” хэмээн Точиношин өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САМУУРАЙ (46.135.3.226) 2025 оны 06 сарын 12

ЖУУЛЧИН 2 ЯПОН ХҮҮХЭН ЯРЬЖ БНА.1 НЬ ...МОНГОЛД 90 ОНД ОШИНО ГЭДЭГ КИНО ГАРСНААС ХОЙШ МОНГОЛЧУУД ДЭЛГҮҮР ,БИЗНЕС ГЭДЭГ ОЙЛГОЛТ АВСАН ТҮҮНЭЭС ХОЙШ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ХӨГЖИЖ ИРСЭН ЮМ...ГЭЖ ХЭЛТЭЛ НӨГӨӨ ХҮҮХЭН НЬ...ЯАХ ГЭЖ МОНГОЛЧУУДАД ТЭР КИНО ҮЗҮҮЛСЭН ЮМ БЭ?! ГЭЖ УУРЛАЖ БАЙВ...

0  |  0
Sonirkhogch(103.212.162.122) 2025 оны 06 сарын 11

Yapon tolovlogoo, irgen bolgoj amjiltaa bulaagaad yapondoo avchikhsan, amalsan devjeegeech ogokhgui ooriig n ner nuurgui bolgood avsan odoo yasanch yadiim gej bgaa biz kk

0  |  0
Иргэн (103.212.118.103) 2025 оны 06 сарын 11

Япон нийгмийн бидний ойлгохгүй асуудлын нэг нь энэ. Ямарч гарцгүй болгоод өөрөө хүсч байгаа юм шиг, өөрөө шийдвэрлэж байгаа юм шигээр харагдуулан нэг ёсондоо хөөчихдөг. Энэ нөхцөлд бүгд зайгаа барьчихдаг юм байна лээ. Зөвхөн гадны хүн гэдэгтээ биш, ямарч салбарт адилхан ийм хандлага байдаг санагдсан. Хэтэрхий өөрийхөөрөө байх биш, бусадтайгаа гар нийлж явах ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчлээд байх шиг санагддаг. Энэ нь хөгжлийн нэг нууц ч байж магадгүй.

0  |  0
Иргэн (103.212.118.103) 2025 оны 06 сарын 11

Япон нийгмийн бидний ойлгохгүй асуудлын нэг нь энэ. Ямарч гарцгүй болгоод өөрөө хүсч байгаа юм шиг, өөрөө шийдвэрлэж байгаа юм шигээр харагдуулан нэг ёсондоо хөөчихдөг. Энэ нөхцөлд бүгд зайгаа барьчихдаг юм байна лээ. Зөвхөн гадны хүн гэдэгтээ биш, ямарч салбарт адилхан ийм хандлага байдаг санагдсан. Хэтэрхий өөрийхөөрөө байх биш, бусадтайгаа гар нийлж явах ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчлээд байх шиг санагддаг. Энэ нь хөгжлийн нэг нууц ч байж магадгүй.

0  |  0
Зочин(103.57.93.227) 2025 оны 06 сарын 11

Яах вэ? Тэд тэгж л байг. Эргээд нутагтаа хүрээд ир.

0  |  0
Зочин(66.181.191.193) 2025 оны 06 сарын 10

Үндэсний бөхөөр нь барилдаад 45 удаа түрүүлж 45 удаа япон хүний бахархалыг доош нь хийсэн хүнийг хөөхөөс өөр яахийн. Ойлгомжтой ш дээ.

1  |  0
Монгол хүн(66.181.183.128) 2025 оны 06 сарын 09

Энэ дэлхийд тэдний үзэл бол үнэхээр өөр. Япон хүн 1рт.

0  |  0
Зочин(59.153.113.237) 2025 оны 06 сарын 08

Шударга биш л байна даа

0  |  0
Японд байна аа би(133.106.75.38) 2025 оны 06 сарын 10

Япончууд угаасаа л наанаа тонголзож инээвхийлсэн цаагуураа мөсөн дотортой, хутгалахад бэлэн хүмүүс.

5  |  0
Зочин(203.91.115.45) 2025 оны 06 сарын 10

Шударга хүн юм!

6  |  0
Irgen (202.55.188.81) 2025 оны 06 сарын 07

Odoo mgl er buchuud hereggui shde ypon emegteid ene mgl zaluugiin ur undes ni heregtei blhor sn geniin awaad odo mgl erchuud ypond hereggui tamine

0  |  0
Zzzz(103.57.94.156) 2025 оны 06 сарын 08

Угаасаа тэгнэ шүү дээ.Энэ бол Японы үндэсний барилдаан тул гадны манлайлал таалагдахгүй. Ийм явдал болно гэдэг нь ч тодорхой санагддаг бсн.Яг л болох ёстой зүйл боллоо.Монголчууд минь хүний нутгийн иргэн болон болон өөрийгөө доош хийлгэх бна уу.Зүгээр л барилдаж бгд орхих эсвэл бүр энэ барилдаанаар юугаа ч хийдэг юм...утгагүй санагддаг.

5  |  1
Зочин(66.181.181.53) 2025 оны 06 сарын 08

Сайн юм болжээ. Бид аваргаа эргүүлж авьяа. Монголыг маань их аваргын маань үр удам Монголдоо үлдсэн нь дээр байх. Даваажаргалйн маань нэр хүнд Японд ч гэсэн унаагүй байх.

4  |  0
555(202.126.91.155) 2025 оны 06 сарын 06

Шахаж л байна л даа.Асашорү Хакухо 2 шиг хүн Японд л лав төрөхгүй.Шахаж байна л даа

4  |  0
Зочин(49.0.156.20) 2025 оны 06 сарын 07

Ямар улс орон өөрсдийн иргэн буюу улс орныхоо нэр хүндийг бодно Хакүхо бол Монгол хүн хэдийгээр Японы иргэншилтэй болсон ч гэсэн сумогийн их аварга Монгол хүн шүү гэж л яригдана Ингэхээр сумогийн нэр хүндэд халтай байгаа Япон биш Монгол хүн сумогийн түүхийн номер нэгт бичигдээд байгаа болохоор л сумогийн холбоо хүлээн зөвшөөрч чадахгүй аргаа барж байна Гэвч түүх түүхээрээ л үлдэнэ хэн олон жил сумог атгаж байна вэ Монголчууд л шүү дээ

2  |  0
1223(66.181.185.206) 2025 оны 06 сарын 10

Zovoh tsagt nuhuriin chanar tanigdana gej gurj zaluu hanagar tom bie shigee hanagar uudam setgeltei zaluu yum.yavtsuu dotortoi er bol hakuhod daragdaj yavsanaa bodood chimeegui baival bna shuu dee. Getel tegsengui. Er hun yum.

7  |  0
Зочин(103.212.162.208) 2025 оны 06 сарын 06

Ямар ч улс яг яон шиг л хандна . Энэ хууль

1  |  0
Эрдэнэбаяр Л(103.57.94.90) 2025 оны 06 сарын 12

Энэ бол Самурайн дотороо тээж явдаг өс хонзон,1945онд Монголд шившигтэйгээр олзлогдон, барилга барьж,японы хүүр гэдэг оршуулгын газартай болж. Маш их эртний түүхтэй Сумо гэх үндэсний бөхөөр нь Монголчууд барилдан, дахиж хэзээ ч Япон хүн эвдэж гарч ирэхээргүй амжилт тогтоож,хэдэн үеэр нь өөд нар үзүүлэхгүй дарамтлаад байхад! Чадах юм нь хөөж зайлуулах, өөр чадахгүй юмгүй сүрлэн хувцастай, шалдан тариачид!!! Үхсэнийх нь тэнгэрийн хүүхдүүд, тэнэж яваад арал дээр очсон Хятадууд шүү дээ! \nХятад, Солонгос, Япон энэ гурав л ханз үсгээр уншдаг!\nГарал үүсэл нэг шээснүүд шүүдээ!!!\nГазар нутаг нь нэг их!

7  |  0
12345(59.153.114.251) 2025 оны 06 сарын 09

Точиношин ер их мундаг эр хүн анх түрүүлхэд нь япон сэтгүүлчид ичгүүр сонжуургүй монголчуудыг яаж зогсоох вэ гэж асууж бсан мань их шударгаар тэр бол боломжгүй зүйл тэднийг юуч зогсоохгүй гээд хэлчихсэн тэрнээс хойш өөрөө нээх өөдлөөгүй дээ хөөрхий минь дарамт шахалт ирдэг бсан бх

18  |  0
Гүрж(202.126.88.100) 2025 оны 06 сарын 08

Сталин тай эх орон нэгт халуун цуст Гүрж шударга хамгаалсан байна

10  |  0
И(103.212.117.20) 2025 оны 06 сарын 06

Япончууд тэснэ2 гэхэд яаж тэсэхв,

1  |  1
7(202.126.91.213) 2025 оны 06 сарын 06

Монголдоо ирээ сайхан амар

11  |  1
Зочин(66.181.161.189) 2025 оны 06 сарын 06

Үндэсний үндсэрхэг үзэл нь дийлсэн

7  |  2
Зочин(202.126.90.20) 2025 оны 06 сарын 08

Тэд далайд живэх цаг нь ирэхээр......

3  |  2
Авхиа(202.126.90.47) 2025 оны 06 сарын 10

Ирээдүйд Японы сумо монгол хүний атганд орох магадлалтай тул хариу арга хэмжээ авч байна

24  |  1
Фридрех(202.126.90.47) 2025 оны 06 сарын 13

Якузануудын дарамт шахалт байх дөө

8  |  1
үндэсэрхэг япон(112.72.15.198) 2025 оны 06 сарын 06

үндэсэрхэг үзэлт япончууд бол гадны нөхөдөөс ямар ч хамаагүй өө хайгаад муу тавих гээд үзчихдэг маш үндэсэрхэг улс гадны хүнс ч хэрэглэдэггүй нэг үндэстэнг уг нь нэг үндэстэн нь л дээд зэргээр хайрлаж хамгаалдаг гэтэл ганцхан монголыг л олон хужаа эсвэл олон япон нийлээд зодчихдог нэг ч монгол нэгэнээ хамгаалдаггүй нь үндэстэний эмгэнэл болж бн

10  |  1
Zochin(122.201.31.83) 2025 оны 06 сарын 06

Muu yuml hiisrn blgui,harah tsaraini,

2  |  7
НАРАНТУЯА(66.181.186.21) 2025 оны 06 сарын 06

Япончууд гадны хүнийг хэт сайн явуулах дургүй ялангуяа Манайхыг тэгээд л жагсаалаас албаар гаргадаг байхаа

8  |  1
Үнэн(103.57.95.224) 2025 оны 06 сарын 09

Хакухү юуны өмнө Япон улсын иргэн,Японд маш хайртай хүн гэдэгийг монголчууд нийтээрээ мангар болсон энэ цаг үед ойлгохгүй байгаа бололтой. Япон эхнэртэй, хүүхдүүд нь япон, хамаг юм нь амьдрал нь японд л бий. Япон маш хөгжил өндөр орон учраас тэндээ амьдрах нь хамаагүй гоё юм шүү дээ. Хүн аз жаргалтай амьдрахгэж төрсөн болохоос хагас коммунист дэглэмтэй, хулгайч луйюарчид төийг нь барьдаг Монголд амьдарч хий цагаа үрэх гэж төрдөггүй юм

8  |  4
Дорж(202.9.46.223) 2025 оны 06 сарын 06

Монголдоо аиьдрахад хоосон хонохгүй байх.

4  |  1
zul(103.212.116.221) 2025 оны 06 сарын 06

saihan avarga enkhzul gej huuhente yvsand uchir bii dee ter ger buleesn salgaj uuruu awj suuhiig sanaarhaj bga l umdo

1  |  0
Хашир(43.242.243.70) 2025 оны 06 сарын 06

Юуны түрүүнд даруйхан иргэншлээ сэргээх асуудлыг хөөцөлд!! Арлын орноос аврал гуйж мэхийх хэрэггүй. Төрсөн нутагтаа сэтгэл амгалан сайхан аж төр. Харин улс төр рүү санаархах хэрэггүй шүү, тэнд хүний зан төрх, хүн чанар алдагддаг гэдгийг мэдэр.

1  |  2
Зүч(103.212.162.92) 2025 оны 06 сарын 12

манайхан бол шууд л гадуурхана. Харин ч япончууд удаан байлгалаа. Энд нэг их эмзэглэх хэрэггүй. Ямар япон үндэстэн биш дуудуулах нэртэй дурсгах алдартай их аварга. Хорин жил сүлд шүтээн болсон хойморт нь заларлаа. Энэнээс илүү юу хүссэн юм. Бүх юманд хэмжээ хязгаар бий. Цаг нь болоо биз. Гомдоллох хэрэггүйдээ...

24  |  1
Бат(103.229.120.232) 2025 оны 06 сарын 06

Их л сонин шийдвэр гаргасан Агуу аваргад хатуу хандаж байна даа Дараагийн илүү хүчтэй аваргууд төрүүлнэ гэж айдаг юм байх даа Нэр хүндгүй болсон Сумо бөхийг Даваажаргал Дагвадорж аваргууд Монголын шилдэг залуус сэргээж өгсөн шүү дээ Холбооны атаархуу арчаагүй удирдлагуудтай холбоотой болов уу

14  |  3
Close menu