Супер модель Наоми Кэмпбелл 95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын дараах үдэшлэгт авахуулсан зурагнуудаа олон нийтийн сүлжээнд байршуулахдаа багагүй засвар хийжээ.
Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь хоёр зургийг харьцуулан олон нийтийн сүлжээнд байрлуулжээ. Өдгөө 52 настай супер модель Наомид хандан шүтэн бишрэгчид нь "Наомид эдгээр засвар хэрэгтэй гэж бодож байвал бурхан минь, бидэнд туслаач", "Тэр байгаагаараа өөгүй, түүнд засвар хэрэггүй" зэрэг сэтгэгдэл бичиж эхэлжээ.
Одоогийн байдлаар Наоми Кэмпбелл энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )