БЗД: “Хүний хөгжлийн жил”-ийн зорилтын хүрээнд хийх ажлын төлөвлөгөө

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өчигдөр /2023.03.01/ боллоо. Өмнөх зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, “Хүний хөгжлийн жил”-ийн зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Гамшгаас хамгаалах стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах, бэлэн байдлыг хангах, “Хоггүй шинэлье” их цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд оролцсон байдал, үр дүн зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Баянзүрх дүүрэг 2023 оныг хүний хөгжлийн жил болгон зарласан. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулагдсан. Ингэхдээ төрийн болон төрийн бус байгууллагуудын санал хүсэлтийг нээлттэй хүлээн авч, тусгаж ажилласан байна.

Хүүхэд, залуучууд, ахмад настан, зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн тодорхой зохион байгуулна. Тухайлбал Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр

 

  • Хүүхдэд ээлтэй байдлыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ
  • Бага насны хүүхдийн цогц хөгжлийн шинэ загвар нэвтрүүлнэ
  • Хүүхдийн хөдөлмөр зуслантай болж, хүүхдийн оролцооны байгууллага, санал санаачилгыг цаашид дэмжиж ажиллахаар болсон юм.

 

 

Хүний хөгжлийн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр танилцуулсан. Сар шинийн баярыг угтаж “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Цэвэрлэгээнд 5203 иргэн, 1783 аж ахуй нэгж байгууллага оролцож 430.094 м.кв талбайг цэвэрлэсэн. Цаашид их цэвэрлэгээнд аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулж ажиллахыг хороодын засаг дарга нарт үүрэг болголоо.

Сар шинийн баярын өмнө "Амар байна уу" үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн захирал Г.Адъяасүрэн үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Баянзүрх дүүргийн хувьд хамгийн өндөр буюу 1.3 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийж оролцжээ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top