ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 18

Өнөөдөр 2023.02.18. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 07 цаг 54 минутад мандлаа. 18 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн ван гарагийг нээсэн өдөр. Иракт Курд оюутнуудын холбооны өдөр бол Туркменд Дипломат ажилтнуудын баяр, Балбад Ардчиллын өдөр, Сьерра Леонед Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Персийн одон орон судлаач Насир ад-Дин Туси, цахилгааны тухай ойлголтын үндэслэгчдийн нэг, Италийн физикч Алессандро Вольта, Энэтхэгийн шашны тэргүүн номлогч Рамакришна, автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компанийг үүсгэн байгуулагч Энцо Феррари, домогт дуучин Жон Ленноны бэлэвсэн гэргий, зураач Йоко Оно, Холливудын жүжигчин Жон Траволта, Америкийн рэппер Др.Дре, Италийн хөлбөмбөгч, Алтан бөмбөгийн эзэн Роберто Бажжио, Оросын алдарт теннисчин Евгений Кафельников нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911 онд Энэтхэгт шуудан илгээмжийн агаарын тээврийн түүхэн дэх хамгийн анхны нислэгийг үйлджээ. Нисгэгч Анри Пике 6.5 мянган захидал, 250 ширхэг ил захидлыг 13 км зай туулан Аллахабадаас Нейни хотод хүргэж байв.

1913 оны энэ өдөр Фредерик Содди “изотоп” нэр томъёог хэрэглэхийг санал болгож, изотопын тухай үзэл баримтлалыг дэвшүүлжээ.

1930 онд Америкийн одон орон судлаач Клайд Томбо Нарны аймгийн ес дэх гараг Дэлхийн ванг нээжээ.

1960 оны энэ өөр Скво Вэллид VIII өвлийн Олимпын наадам нээлтээ хийжээ.

1965 онд Гамби улс Их Британиас тусгаар тогтнов.

1979 оны энэ өдөр Сахарын цөлд цас оржээ.

2003 онд БНСУ-ын Дэгү хотын метронд гал гарсны улмаас 198 хүн амиа алдав.

2004 оны энэ өдөр Иранд аюултай ачаа тээвэрлэж байсан галт тэрэг дэлбэрч, 300 орчим хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтэж, бэртжээ.

2013 онд Бельгийн Брюсселийн нисэх онгоцны буудалд зэвсэглэсэн бүлэг гэмт этгээдүүд 50 сая ам.долларын өртөг бүхий очир эрдэнэс хулгайлсан хэрэг гарч байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top