ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Өнөөдөр 2023.02.16. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 07 цаг 58 минутад мандлаа. 18 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Бангладешт Ялалтын өдөр, Казахстанд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Германы хөнгөн атлетикч, олимпын хоёр удаагийн аварга Хайке Дрекслер, Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Деннис Уайз, Австралийн жүжигчин Миранда Отто, Америкийн жүжигчин Кристен Риттер, Их Британийн жүжигчин Тео Жеймс, Канадын кёрлингийн тамирчин, олимпын хоёр удаагийн аварга Кейтлин Лоус, Германы хөлбөмбөгч Матс Хуммельс зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд: 

1912 оны энэ өдөр Улиастай хотыг манжийн дарлалаас чөлөөлжээ.

1913 оны энэ өдөр Цэргийг бэлтгэн сургах тухай Орос, Монголын хэлэлцээр байгуулагдав.

1923 оны энэ өдөр Нийслэл хүрээнд анхны дунд сургууль болох Нэгдүгээр сургууль байгуулагджээ.

2015 оны энэ өдөр Үндэсний бүтээн байгуулалтын “Төрийн Гэрэгэ” дээд шагналыг Гацуурт , Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц, “Хөтөлийн цемент, шохой” компанид хүртээв. Уг шагналыг анх 2011 онд “Нэпко” компаниас эрхлэн гаргасан “Британника” нэвтэрхий тольд олгож байжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1918 оны энэ өдөр Литва Орос, Германаас тусгаар тогтножээ.

1968 оны энэ өдөр АНУ-д анх удаагаа Алабама мужид аврах алба 911 ажиллаж эхэлсэн байна.

Өнөөдөр үс засуулвал Жаргал үргэлжид ирнэ.

Эл өдөр тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top