Нурангид даруулан амиа алдсан зоригт “ПРОТЕО”

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

“Турк дэх ахан дүүсийг минь эрэн хайх, аврах ажиллагаанд нэгдэн, Мексикийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, үүргээ биелүүлсэн таны баатарлаг үйлсэд баярлалаа” хэмээн Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд өнгөрөгч ням гарагт мэдэгдэв.

Энэ бол тус улсын газар хөдлөлтийн бүс нутагт зориг гарган ажиллаж, олон мянган хүний амийг аварсан Мексикийн багийн гишүүн Протео гэх нохойд хандан хэлсэн хүндэтгэлийн үг байлаа.

Мексикийн багийн бүрэлдэхүүнд Протеогоос гадна Рекс, Тимба, Седена, Экко зэрэг аврах ажиллагааны ур чадвараараа өндөр үнэлэгдсэн ноход багтсан байжээ. Гэвч тэдний нэг ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна.

 

 

Түүнийг сургасан аврагч залуу Грифитс “Бид хамтдаа маш олон хүний амийг аварч байсан. Надтай хамт энэ хүртэл явсанд баярлалаа. Дараа төрөл гэж байдаг бол тэнд дахин уулзацгаая” үнэнч нохойдоо сүүлчийн үгээ зориулжээ. 

Туркт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 33 мянга болсон талаар албаны эх сурвалж мэдээлээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дунгаамаа(192.82.83.228) 2023 оны 02 сарын 16

Хөөрхий ажил үүргээ сайн гшйцэтгэж\nЯваал хүмүүсийн төлөө амиа зориулжээ.\nХойд төрөлдөө эзэндээ нохой болон төрөөрэй.\nЭмгэнэл илэрхийльe.мундаг баатар нохой.\n

1  |  0
Top