Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны долдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 1, орон нутагт 1 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5507 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3945, 5-9 насны 2034 хүүхэд, 15-19 насны 1874 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе

Сэтгэгдэл ( 0 )