Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг буудлаас аваагүй жолоочид хариуцлага тооцжээ

 

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 8-10-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Нямхүү: Х:2 (Шарга морьт-7 буудал) чиглэлд явж байсан 25-071 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Б-д гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байсан 13-270 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь цагийн хуваарь баримтлаагүй. Арга хэмжээ авч заавал хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Эрдэм транс ХХК-ийн жолооч Д.Н-т шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Гантулга: Ч:28 (Сэлх-7 Буудал) чиглэлд явж байсан 25-039 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Б-д гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Гансэлэм: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 5-272 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. "Зүүн 4 зам" зогсоолоос суух гэтэл хаалга нээгээгүй шаардлага тавихад хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Жолооч Ц.Т-д “Сутайн буянт” ХХК-иас захиргааны арга хэмжээ тооцож цалин бууруулах арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Дорж: Ч:72 (Богдхан-ХБК) чиглэлд явж байсан 25-006 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Э-т гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Шижир: Ч:34 (Шархад-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 07-024 гарааш дугаартай автобусны жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Жолооч Б.С-т “Мяралзаа” ХХК нь байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ тооцохоор болов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Х.Гантулга: Ч:43 (Баянхошуу-Ард-Бөмбөгөр) чиглэлд явж байсан 1-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг буудлаас аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Н-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувь хасах арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.Долгормаа: Ч:41 (Баруун салаа-Халдварт) чиглэлд явж байсан 11-020 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн жолооч М.Б-т гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн О.Азбаяр: ЗҮ:1 (Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байсан 25-062 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Б-д гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, талархал, гомдлоо 70044040 дугаарт болон https://ptd.ub.gov.mn/ цахим хаягаар явуулна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top