ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Өнөөдөр 2023.02.07. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 08 цаг 12 минутад мандлаа. 18 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар үүл багасна. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Гренадад Тусгаар тогтнолын өдөр бол АНУ-д ХДХВ /ДОХ/-оос урьдчилан сэргийлэх үндэсний өдөр.

Энэ өдөр Башкирын Ерөнхийлөгч асан Муртаза Рахимов, Германы зохиолч, детектив романуудаараа алдартай Дорис Герке, Америкийн жүжигчин, Эммигийн дөрвөн удаагийн шагналт Жэймс Спейдер, жүжигчин Крис Рок, Эштон Катчер, солонгос гаралтай Оросын дуучин Анита Цой, Канадын сагсан бөмбөгч, NBA-гийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг Стив Нэш зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийн нөхөрсөг байдалд болсон хэлэлцээний үр дүнд БНМАУ, БНХАУ-ын хооронд 1956 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

1972 оны энэ өдөр Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн зөвлөгөөн болжээ.

2014 оны энэ өдөр ОХУ-ын Сочи хотод нээлтээ хийсэн өвлийн олимпод Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар оролцов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр ЗСБНХУ болон Итали дипломат харилцаа тогтоожээ.

1940 оны энэ өдөр Уолт Диснейн хоёр дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Пиноккио” нээлтээ хийв. Энэ бүтээл “Оскар”-ын хоёр ч шагналын эзэн болсон юм.

1974 оны энэ өдөр Гренада тусгаар улс болов.

1998 оны энэ өдөр Японы Нагано хотод өвлийн XVIII олимпын нээлт болжээ.

2010 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Виктор Янукович Юлия Тимошенког ялав.

2014 оны энэ өдөр ОХУ-ын Сочи хотод өвлийн XXII олимп нээлтээ хийв.

Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс доройтно.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top