Жүжигчин Алек Болдуиныг албан ёсоор ЯЛЛАГДАГЧААР татлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Жүжигчин Алек Болдуиныг "Rust" киноны зураг авалтын үеэр зураглаач Халина Хачинсыг буудан хөнөөсөн хэрэгт албан ёсоор буруутган, яаллагдагчаар татжээ. Нью Мексикийн дүүргийн шүүхийн прокурор Мери Кармак Алтвис орон нутгийн цагаар мягмар гарагт Алек Болдуин болон зураг авалтын үеэр галт зэвсгийн аюулгүй байдлыг хянаж байсан Ханна Гутиеррез Рид нарт албан ёсоор яллах дүгнэлт үйлджээ. 

Тэднийг прокурорууд санамсаргүй байдлаар хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган 5 жилийн хорих ял тус тус оноохыг тангарагтны шүүхээс шаардсан байна.  

 


2021 оны аравдугаар сарын 21-нд жүжигчин Алек Болдуин "Rust" киноны зураг авалтын үеэр зургийн дарга Халина Хачинсын аминд хүрсэн хэрэг гарсан. 

Түүний барьж байсан буунд жинхэнэ сум байсан бөгөөд нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд бэртжээ. Бүх нотлох баримтыг үл тоон бууны гохыг дараагүй хэмээн мэдүүлж байсан. Гэсэн ч зураг авалтын үед хайхрамжгүй байдал гаргаж, энэхүү үйлдэл нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул ял оноох нь зүй ёсны хэрэг хэмээн албаныхан үзэж байна. 

 

 

Харин 64 настай Алек Болдуины өмгөөлөгч "Алек Болдуин хэрэглэж байсан гар буундаа сум байгаа гэдгийг мэдэх ямар ч боломж байгаагүй. Тэр зураг авалтын багийнхандаа итгэж, тэдний зөвлөмжөөр ажилласан" гэжээ

Нөгөөтэйгүүр Алек Болдуин болон Ханна Гутиеррез Рид нарт ял оноож буй нь тус улсад хуулиас дээгүүр хэн ч үгүй гэдгийг батлан харуулж буй үйлдэл хэмээн эрх баригчид үзэж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top