Пет Дэвидсон Ким Кардашъяантай холбоотой дурсамжаа УСТГАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

 

Жасмин ба Алладины түүх төгсгөл болов

 

Реалити шоуны од Ким Кардашъяан экс нөхөр Канье Уэстээс салсныхаа дараа комедиан Пет Дэвидсонтой болзож эхэлсэн нь багагүй дуулиан дэгдээсэн. Хосууд өнгөрсөн наймдугаар сард хоёр тийш болж байгаагаа зарласан билээ. Үүнээс хойш таван сарын хугацаа өнгөрч Пет Дэвидсон эцэст нь Ким Кардашъяанд зориулсан шивээсээ арилгуулжээ.

Пет Девидсон одоогоор Чейс Сью Уондерстой болзож буй. Хосууд Хавай арал дээр цагийг хамт өнгөрөөж байх үедээ папарацид өртсөн бөгөөд Пет Дэвидсоны бие дээрх Ким Кардашъяанд зориулсан шивээснүүд байхгүй болсныг шүтэн бишрэгчид нь олж харжээ. 

 

 

Түүний бие дээр Кимд зориулсан "Mу girl is a lawyer", "Jasmine and Alladin", "KIM" зэрэг шивээснүүд байсан. Мөн түүний хүүхдүүдийн нэрний эхний үсгийг оролцуулсан "KNSCP" хэмээх шивээс байсан аж. 2019 онд өгсөн ярилцлагадаа Пет Дэвидсон бие дээрээ 70 гаруй шивээстэй хэмээн ярьж байсан. 30 нас хүрэхээсээ өмнө эдгээр шивээснүүдээ арилгуулахаар шийдсэн тухайгаа мөн дурдсан тэрээр Кимтэй холбоотой шивээснүүдээс эхлэн арилгуулж эхэлсэн бололтой. 

 

 

Пет болзож байгаа бүсгүйчүүддээ зориулан шивээс хийлгэдгээрээ алдартай нэгэн. Дуучин Ариана Грандэтэй сүй тавьж байхдаа туулайн чих бүхий шивээс хийлгэж байсан ч хоёр тийш болсоныхоо дараа уг шивээсээ зүрх болгон өөрчилсөн байдаг. Үргэлжид сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлсээр ирсэн тэрээр одоо болзож буй бүсгүйдээ зориулан шивээс хийлгэх эсэх нь олны анхаарлыг ихээр татаад байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рнхш(103.193.125.123) 2023 оны 01 сарын 27

бие ямар ноорог бишдээ

2  |  0
Top