Филипп Киркоров В.Зеленскийн хүзүүг “алгадаж”, хариугаа авлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Украины Засгийн газраас ОХУ-ын 119 иргэнд шинээр хориг тавьсанд урлагийн ертөнцийн олон хүн багтсан дотор дуурийн хатагтай Анна Нетребко, дуучин Сергей Лазарев,Филипп Киркоров, Евгений Петросян нар байлаа. Тэднийг Украинд орохыг хориглож, Украин дахь активыг хааж, Украинаас авсан шагналыг хүчингүй болгосон.

Киркоров инстаграм хуудсандаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийг нь нөлөөтэй эрхэм гэж үнэлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд “Соёл урлаг, утга зохиол, дуу хөгжмийг хориглож болдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуучны анд, хамт кинонд тоглож байсан найз минь Америкаас явуулсан “зохиол, дүрд” хэт оржээ. Энэ дүр нь түүнийг улс оронтой нь хамт үнсэн товрог болгож байгааг ухаарахгүй байна” гэж бичжээ.

Пост доороо Киркоров "Любовь в большом городе" киноны хэсгээс оруулсан байна. Энэ киноны гол дүрд Владимир Зеленский тоглосон бөгөөд киноны хэсэгт Киркоров Зеленскийн хүзүүг алгадаж байгаа нь гарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top