Дуэйн Жонсон хулгайн хэргээ цайруулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон хүүхэд байхдаа хийсэн хулгайн хэргээ цайруулахын тулд Хавай дахь "7-Eleven" дэлгүүрийн бүх "Snickers" шоколадыг худалдан авчээ. 

14 настай байхдаа дасгалын өмнөх хоол болгон хамгийн том хэмжээтэй "Snickers" шоколадыг өдөр бүр хулгайлдаг байсан тэрээр энэхүү үйлдлээ бүтэн жилийн турш давтсан тухайгаа ярьжээ. 

Энэхүү гэмээ цайруулахын тулд төрөлх хотдоо эргэн ирж  "7-Eleven" дэлгүүрт байсан бүх "Snickers"-ийг худалдан авсан тэрээр бүгдийг нь тоо ёсоор дэлгүүрт нь буцаан өгчээ. 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Dwayne Johnson (@therock)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top