Өнөөдөр 2022.07.22. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 05 цаг 16 минутад мандлаа, 20 цаг 41 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Азербайжанд Үндэсний хэвлэл мэдээллийн өдөр бол Тажикистанд Үндэсний хэлний баяр.
Энэ өдөр Америкийн дуучин Селена Гомес, ОХУ-ын Ардын жүжигчин Олег Газманов, Бельгийн дуучин Кейт Райан, Испанийн хөлбөмбөгч Эмилио Бутрагеньо зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1894 оны энэ өдөр Францад автомашины анхны уралдаан “Paris-Rouen Trail” явагджээ.
1927 оны энэ өдөр Италид хөлбөмбөгийн “Рома” клуб байгуулагдав.
1929 оны энэ өдөр Дорнод Хятадын төмөр замын төлөөх ЗХУ, Хятадын дайн эхэлсэн байна.
1960 оны энэ өдөр Куба АНУ-ын мэдэлд байсан чихрийн үйлдвэрүүдийг улсын өмчид хураан авчээ.
1977 оны энэ өдөр Хятадад “Дөрвийн бүлэг”-ийн гишүүдийг Коммунист намаас хасаж, Дэн Сяопин Төрийн зөвлөлийн даргын үүрэгт ажилдаа эргэн орсон байна.
2010 оны энэ өдөр Аргентинд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.
Өнөөдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.
Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол зүүн урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )