Өнөөдөр 2022.07.21. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 05 цаг 15 минутад мандлаа, 20 цаг 42 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр Гүржийн дуучин Нани Брегвадзе, Английн дуучин Кэт Стивенс, Америкийн зохиолч Майкл Коннелли, жүжигчин Жош Хартнетт, Канадын дуучин Ли Аарон, Британийн жүжигчин Жессика Барден, Японы уран гулгагч Рика Кихира зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2006: БНХАУ-ын Хөх хот Орос-Монголын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны тайлбар хуралдаан Хөх хотын Өвөрмонгол ресторанд болов. Ойрын хугацаанд Хөх хотод Монгол Улсын эдийн засаг, худалдааны төвийг, Улаанбаатар хотод Хөх хотын эдийн засаг, худалдааны төвийг байгуулахад бэлтгэхээр шийдвэрлэжээ.
2007: Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн болон шинэ техник, технологийн худалдааны тухай Манжуурын IV хуралдаан БНХАУ-ын хуурай замын хамгийн том боомт хот болох Манжуур хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1944: Америкийн цэргүүд Гуам арлын баруун хэсэгт очиж, Гуамын төлөөх тулалдаан эхлэв.
1960: Минскт “Ил-12” онгоц сүйрч, 8 хүн нас баржээ.
1969: Нил Армстронг, Эдвин Олдрин нар «Apollo 11» нислэгийн хүрээнд Сарны гадаргуу дээр гарчээ.
1999: Ингушетэд эрчүүдэд дөрвөн эхнэр авахыг зөвшөөрөв.
Өнөөдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.
Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )