Сар бүрийн 1-нд архи зарахыг хориглосон шийдвэрийг ЦУЦАЛЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Нийслэлийн засаг даргын өчигдөр (2022.02.14) гаргасан захирамжаар сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгожээ.

Ингэснээр согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн худалдахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй болж байна. 

Тодруулбал, "Цагийн хязгаар тогтоох тухай" Нийслэлийн засаг даргын 2019 оны тавдугаар сарын 28-ны өдрийн А/504 дүгээр хоёрдугаар зүйлд заасан сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгож байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(59.153.115.58) 2025 оны 03 сарын 13

nudee olson sgiidver vna

1  |  0
ub irged(66.181.160.115) 2025 оны 03 сарын 13

GOOD

1  |  0
Зочин (66.181.185.67) 2025 оны 03 сарын 13

Архин далайд живүүлэх нь.

1  |  2
зочин(202.21.104.98) 2025 оны 03 сарын 13

архиа сайн уугаарай тэнэг монголчуудаа

1  |  2
Иргэн(202.9.47.15) 2025 оны 03 сарын 13

Өдөр болгон архиа уу гэж байгаатай адил сонсогдож байна

1  |  2
Сумьяад амжилт(122.201.21.240) 2025 оны 03 сарын 13

Зөв шийдвэр. Тэр өдөр шагын баталгаагүй архи газар авдаг.

3  |  0
Зочин(112.72.15.78) 2025 оны 03 сарын 13

Энэ шийдвэрийг хэвээр мөрдөж байхад гэмгүй шийдвэр байсан. 1сарын 01, 3 сарын 01, 4 сарын 01, 05 сарын 01, 06 сарын 01, 9 сарын 01, дандаа баярын өдрүүд таардагдаа. Архинаас л хол байлгах гэсэнанхны алхам л даа. Урьд өмнө гаргасан ард түмний эрх ашигт нийцсэн зарим шийдвэрээ сайн тунгааж бодолцох л хэрэгтэй байх л даа. Өөр хийх ажил уул нь зөндөө л байна

1  |  2
Top