Нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 13

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдвар бус өвчин эзэлж байна. Тухайлбал, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байгаа аж.  

Хорт хавдраас шалтгаалсан нас баралт их байгаа учир 2022 онд хүн амын дунд эрт илрүүлэг, оношилгоог хийх талаар ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр "Сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

2021 онд хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалыг шинэчилсэн.

Ингэснээр зөвхөн 18-аас дээш бус, 0-18 насны иргэдийг ч урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах боломж бүрдсэн. 2022 онд зургаан насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, үзлэг хийхээр төлөвлөөд байна.

Ингэснээр зүрх судасны өвчин, чихрийн шижингийн 2-р хэв шинжийг 50 хувь, хорт хавдрын нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top